2011-2012 ОНЫ НАМАР, ӨВЛИЙН FASHION TRENDS

Хос хүйс
Энэ дэлхий ертөнц тэр чигтээ хувьсан өөрчлөгдөж буй мэт санагдана… Учир нь эрчүүд илүү эмэгтэйлэг, харин бүсгүйчүүд эр хүн шиг аашилж, эрэгтэйлэг харагдах болжээ. Өнөөдөр бидний харж байгаа эрэгтэйлэг цамц, хослол, түрийтэй гутал, малгай зэргийг бүсгүйчүүд бидэнд зориулан Chanel, Dolce & Gabbana, Sonia Rykiel, Stella McCartney, Balenciaga зэрэг томоохон брэндүүд коллекцидоо тодорхойлжээ. Дэлхийн trend аль зүгт чиглэнэ, тэр зүг рүү загвар дагадаг нь хууль шүү дээ…

Савхи
Энэ жил савхин эдлэл жинхэнэ trend болж байна. Намар, өвлийн уйтгартай саарал улиралд та илүү загварлаг, дэгжин харагдаж, дулаан, хуурай байхыг хүсч байвал савхин шорт, юбка, бариу өмд, хүрмийг дангаар нь, эсвэл үслэг эдлэлтэй хослуулж сонгоорой. Хооронд нь зохицуулж, донжийг нь олвол савхин хувцас үслэг эдлэлтэй тун сайхан зохицдог юм шүү. Харин савхиар иж бүрэн хувцаслахыг хүсч байвал Hermes-ын савхин коллекци ямар вэ?

Өргөн шуумагтай өмд
Энэ жил удаан хугацаанд бүсгүйчүүдийн сонголт байсаар ирсэн skinny-ын хамтаар өргөн шуумагтай өмд загварын ертөнцөд орж иржээ. Хэдий өргөн шуумагтай өмд хүн бүрт зохидоггүй гэж ярих нь бий ч зохихгүй гэдэг нь зохицохгүй гэсэн үг биш шүү дээ. Донжийг нь олоод хувцасласан тохиолдолд өргөн шуумагтай өмд “муухай” харагдахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ямар хувцас өмсч байгаагаас биш хувцасыг хэрхэн өмсөхөөс л бүх зүйл шалтгаалдаг болохоор өргөн шуумагтай өмднөөс сонголт хийгээд үзэхэд юу нь буруу байхав.

Бүдүүн сүлжээстэй нэхмэл цамц
Намар өвлийн сэрүүн улиралд дулаан байлгах зузаан цамц бидэнд хэрэгтэй. Тийм ч учраас загвар зохион бүтээгчид өөрийн коллекцидоо зузаан нэхмэл цамц оруулж өгчээ. Эдгээрээс Missoni брэндийн цамцны загваруудыг UPTOWN онцолж байна.

Хагас урт ба урт банзалууд
Зөвхөн богино банзал өмссөнөөр тачаангуй харагддаг гэсэн үзэл хэдийнэ хуучирчээ. Энэ намар та үеийн үед эрэлт ихтэй байсаар ирсэн хагас урт банзал болон шагайгаар татсан газар шүргэм урт банзалаар гоёх нь загварлаг харагдана. Midis болон maxis банзалны шинэ загваруудыг Dries Van Noten, Chloe, Balenciaga, Roland Mouret, Antonio Marras, St.John зэрэг загвар зохион бүтээгчдийн коллекциос олж хараарай.


Манай сайт таалагдаж байвал Like дарна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.