Тогтмол иллэг хийлгэвэл өвчин тусдаггvй

Иллэг бол хvнд хамгийн хурдан vйлчлэх арга юм. Иллэг нь хvнийг тайвшруулж, амрааж, өвчинг арилгаж, бусад хvнтэй харьцах ур чадварт нөлөөлж, тэр бvv хэл олон төрлийн өвчнийг эдгээж чаддаг.
Бусад хvнтэй шvргэлцэх, хvрэлцэх бол угаас хvний гол хэрэщээнvvдийн нэг юм, Өнөө цагт иллэг эмчилгээ улам өргөн тархаж байгаа нь эрvvл мэндэд хичнээн чухал болохын баталгаа. Сvvлийн ЗО жилийн дотор анагаах ухааны шинжилгээ судалгааны дvнд хvний биеийг илж таалахад тvгшvvр арилж, сэтгэл санаа өргөгдөж, улмаар амьдрал сайжирдаг болохыг батлан тогтоов.

Нөгөө талаар иллэг хийх явцад судасны даралт буурч, судас нарийсах өвчин зогсож тархины эд эсvvдийн мөхөл ба vхжил удааширч, ялангуяа хөгшин хvмvvс ой тогтоолт муудах аюулаас ангижирдаг ажээ. Арьсыг амраах, сэргээхэд иллэгийн аргыг амжилттай хэрэглэж ирэв. Нөгөө талаар иллэг өөрөө хvнд маш тааламжтай мэдрэмж төрvvлдэгээрээ онцлог юм. Тогтмол иллэг хийлгэвэл хvн стресст ордоггvй ба улмаар ямар нэг өвчин тусдаггvй. Нvvрэндээ тогтмол иллэг хийлгэвэл арьс хөгширөлт, хуурайшилт vл явагдана. Зөвхөн бие биш оюун ухааны чадварт эерэг сайнаар нөлөөлдөг.

Хvний гар хамгийн тvрvvнд ядарч, гарын арьс эвэршиж, мойногших зэргээр эвдэрч байдаг. Ялангуяа компьютер дээр суух гэх мэт нэгэн хэвийн ажил хийдэг хvмvvсийн хувьд гарын иллэг нэн чухал юм. Нvvр болон бусад биед иллэг хийхдээ тансаг vнэртэй тос хэрэглэнэ. Энэ нь хvний vнэртэх мэдэрхvйгээр дамжин улам тайвшруулах давхар vйлчилгээтэй байдаг. Голдуу цэвэр байгалийн гаралтай тансаг vнэрт ургамлаас гаргаж авсан тос хэрэглэдэг билээ. Мэдээж хvн өдөр тутмын иллэг хийх боломжгvй. Гэтэл хааяа нэг иллэг хийлгээд байхад хvн арьс ба эрvvл мэнддээ маш том тус хvргэж байдаг. Нурууны иллэг нь бvх биеийг амраах хамгийн энгийн хялбар арга. Нуруунд иллэг хийх vед өдрийн ядаргааны ихэнхи нь арилдаг.

Нvvрний мэргэжлийн хэмжээний сайн иллэг нь хvнд шал өөрөөр залуу харагдахад тусалдаг. Учир нь нvvрний бvх булчин дээд зэргээр амарч, vрчлээс алга болдог юм. Ердөө хэдхэн минутын дотор хvнийг 10 насаар залуу харагдуулдаг гэж vздэг. Нvvр ба бvх биендээ массаж хийлгэж байгаа хvн нам унтаж орхидог нь хичнээн их тайвширч, амарч залуужиж байгааг илтгэдэг билээ.продвижение и раскрутка сайта ucoztopodраскрутка сайтачехлы для айфона 5sescorts agencyвзять деньги в кредит от частного лицаотдых в танзании отзывывосхождение на килиманджаро марангуальтеза тревелбыстрый кредит наличными в сочиalteza travel companyразработка приложений для ipadполотенцесушитель электрическийприбор для лечения насморка


Тогтмол иллэг хийлгэвэл өвчин тусдаггvй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.