Ард түмний хамгийн хайртай жүжигчдийн нэг “Шинэ үе” продакшны захирал Б.Ариунболд буюу Бооёо өнөөдөр гавьяат цолны найраа хийхээр болжээ. Тодруулбал, тэрбээр өнөөдөр орой “Улаанбаатар” ресторонд цолын найраа хийх бөгөөд уг найранд хошин урлагийн үе үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид оролцож түүний баярыг хуваалцах юм байна.

