Хорт хавдартай эмэгтэйчүүдийн дунд явуулсан Торонтогийн эрүүл мэндийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар уг өвчний эсрэг үйлчилж байгаа эм нь эмэгтэйчүүдийг ясны сийрэгжилтэд хүргэж байгааг тогтоожээ.AFP-ийн мэдээлснээр судлаачид хорт хавдартай 4500 гаруй эмэгтэйн өвчний түүхийг судалж, хорт хавдрын эсрэг “Аромасин” хэмээх эм нь тэдний ясны эд эсүүдийг гэмтээж, сийрэгжилтэд хүргэж байгаа аж.Судлаачийн ярьснаар хорт хавдрын эсрэг эмийн хэрэглэснээс хойш хоёр жилийн дараа ясны сийрэгжилтэд хүрдэг. Торонтогийн эрүүл мэндийн их сургуулийн тэргүүлэх судлаач Ангела Чеун “Хорт хавдартай эмэгтэйчүүд одоо давхар ясны сийрэгжилттэй тэмцэх болоод байна. Тэдэнд кальци, Д витамин нэн шаардлагатай боллоо” гэжээ.