2012 оны Америкийн гоо бүсгүйгээр Висконсин мужийн гоо бүсгүй 23 настай Лаура Кеппелер шалгарлаа. Лас-Вегаст болсон Америкийн гоо бүсгүй шалгаруулах уралдаанд ялагч болсноор Лаура Кеппелер 50 мянган ам.доллар гардан авчээ.
Америкийн 50 мужийн гоо бүсгүй оролцсон энэхүү уралдаанд түрүүлсэн бүсгүйн эцэг нь шоронд хоригдож байсан тухай мэдээ багагүй шуугиан тарьжээ. Гэхдээ л гарцаагүй гоо үзэсгэлэн төгс төрсөн Лаурад шүүгч нар Америкийн гоо бүсгүй алдрыг оноосондоо огт харамсахгүй байгаа гэнэ. Лаура найрал дуунд дуулдаг юм байна. Мөн одоо өөрийн гэсэн дуу бичлэгийн студитай болоод амжжээ.
Р.Гэгээ