Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 30 орчим насны эмэгтэйд хутга тулган эд зүйлсийг нь дээрэмджээ. Тодруулбал, тус дүүрэгт үсчин мэргэжилтэй 30 орчим насны эмэгтэйн хоолойд мэс тулган, хүнд шархдуулж орлогын мөнгийг нь дээрэмдсэн байна. Сэжигтнийг цагдаагийнхан барьж саатуулжээ.
Мөрдөн байцаалтын явцад түүнийг урьд нь энэ төрлийн хэргийг удаа дараа хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд ихэвчлэн шөнө оройн цагаар ажил нь тардаг эмэгтэйчүүдийг сонгож гэмт хэргээ үйлддэг байжээ. Сэжигтэн 35 настай аж. Энэ төрлийн гэмт хэрэг мөн уржигдар Баянзүрх дүүрэгт гарчээ. Ганцаараа ажилладаг эмийн сангийн эмэгтэйг айлган сүрдүүлж дээрэмдсэн байна. Иймд эмэгтэйчүүдийг оройн цагаар удаан ганц нэгээрээ ажиллахгүй байх, ажлын байраа камержуулахыг ЦЕГ-аас анхааруулав.