Сэтгэл нь гэрэл гэгээгээр дүүрэн эмэгтэйчүүд хэзээ ч хөгширдөггүй

Үрчлээнээс сэргийлэх, хөгшрөхгүй байх олон зөвлөмж байдаг.

Мэдээж эдгээр нь үр дүнгээ өгөхдөө өгч өгөхгүйдээ өгдөггүй. Гэхдээ гадаад үзэмжиндээ хичнээн анхаараад ч дотоод сэтгэлээ орхигдуулдаг бол таны хөдөлмөр талаар болно. Эргэн тойрноо харахад гоё ганган эмэгтэйчүүд цөөнгүй харагддаг.

Харамсалтай нь ихэнх нь хөмсөг зангидсан, хөмхий зуусан, хүйтэн харц шидэлсэн, бухимдаж бачуурсан байх нь олонтоо. Үүнийг ажлын ачаалал, стресстэй холбон тайлбарлах байх. Гэхдээ үнэхээр эерэг сэтгэл хөдлөлтэй, дотоод сэтгэл нь гэгээтэй эмэгтэй хүн ямар ч тохиолдолд тэр сайхан чанараа алддаггүй аж.

Энэ нь гоо сайханд төдийгүй эрүүл мэндэд нь ч онцгой сайн нөлөөлдөг байна. Мөн хөгшрөлтийг ч хойшлуулдаг шидэт бас үнэ төлбөргүй эм болно. Ийнхүү өөдрөг явахад тань дараах зөвлөмж тустай:

• Эмэгтэй хүн насаа хэлдэггүй. Гэхдээ юмыг сайнаар хардаг эмэгтэй насаа нуудаггүй. Үнэндээ эмзэглэх зүйл байхгүй шүү дээ.

• Өчүүхэн юманд баярлаж сур. Ямар нэгэн баяр, тэмдэглэлт үйл явдлын үеэр ч юм уу танд арай багахан, хямдавтар бэлэг өгчээ гэж бодъё. Ихэнх эмэгтэйчүүд үүнд гомдох, бусадтай барьцах, эвгүй үг чулуудах зэрэг таагүй авир гаргах нь бий. Харин та бүү тэгээрэй. Тэр хүн ямар ч байсан сэтгэл гаргасан байна. Та үүнд нь чин сэтгэлээсээ баярлаж хөгжөөгөөрэй.

• Байгаа юмандаа сэтгэл хангалуун бай. Хөршийнх, найзынх баян болжээ. Янз бүрийн юм бодож, сэтгэж, өөрийгөө зовоох хэрэггүй. Танд хэрэгцээтэй зүйл гэр оронд чинь зөндөө байна. Нөхрөө зэмлэх, буруутгах хэрэггүй. Таныг ч гэсэн бурхан ивээнэ гэдэгт итгэ, бас хөдөлмөрлө.

• Өөдрөг эмэгтэйн үгийн санд “Би ч одоо хөгширчээ. Би ядарч байна. Өвдөж байна. Ямар хэцүү юм бэ”, гэх мэтийн сөрөг үг яриа байх ёсгүй.

• Чин сэтгэлээсээ бусдад тусла, туслахыг хичээ.

• Бусдын төлөө санаа тавьж сур. Энэ нь заавал ойр дотныхон байх албагүй. Хүний тус багадахгүй.

• Хэзээ ч юмыг бүү чамлаж бай. Ямагт баярла.

• Өөрийгөө завгүй байлга. Бүр хөгшрөх ч завгүй байлгаж сур.раскруткаaracerпродвижениебесплатный взлом одноклассников онлайнаквалоо отдыхоформление кредитной карты визаgiochi bingo online gratis senza depositodubai cheap escortcasino royale filmCaesars slotsвосхождение на килиманджаро туры altezza travelбокс в люблинополучение займа онлайн на картуполучить кредитную карту онлайн быстрократкосрочный договор займа срок образецоформить быстрый займ онлайнотдых в мае 2015альфа банк спб кредитные картыфирменные календаригорящие туры на кипр на 3 дняОбжалование решенийtranslate from french to englishоптимизировать сайтраскрутка в соцсетяхвертикальные батареи отопленияклиники восточной медицины в москвеотдых на гоа с ребенком отзывы


Сэтгэл нь гэрэл гэгээгээр дүүрэн эмэгтэйчүүд хэзээ ч хөгширдөггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.