ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООХООР 5000 БИЕЛЭЭЧ БИЕЛНЭ

“Монголын бие бие­лээчдийн холбоо”-ноос 5000 биелээчийг биелүүлж Гиннесийн дээд амжилтыг тогтоохоор төлөвлөөд байна.
Уг ажлын эхлэл болгож ардын язгуур урлагийн өв соёл тээгчдийг бүртгэн, дунд сургуулийн дуу хөгжмийн багш, соёлын төвийн эрхлэгч, хөгжимчдөөр дамжуулан бий биелгээний үндсэн хичээлүүдийг сурагчдад зааж байгаа аж. Бие биелгээ нь нүүдэлчин монголчуудын аж амьд­ралаас үүсэн бий болсон бөгөөд ихэвчлэн амьдралд элбэг өрнөдөг зан үйлүүдийг шингээсэн байдгаараа онцлогтой. Тухайлбал, цайныхаа дээжээ уул усандаа өргөх цацалт ёслол, үйл үртэс эсгэх, оёх, тариа буудай тээрэмдэх, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргийг үзүүлдэг юм.
Бие биелгээг “Уусац бүжиг” хэмээдэг бөгөөд энэ нь мөр нь гараа хөдөлгөж, улмаар цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлддэг учраас ийн нэрлэх болсон гэдэг. Тийм ч учраас ардын бий биелгээ нь язгуур урлагийн суурь болдог төдийгүй дэлхий нийтийн анхааралд байдаг байна. Бие биелгээг спортын төрлүүдтэй тэр тусмаа уран хөдөлгөөнт гимнастиктай ч харьцуулшгүй гэж суд­лаачид үздэг байна. Тухайлбал, спортын гимнастикаар хичээллэдэг тамирчин дунджаар 2000 хөдөлгөөн хийдэг бол бие биелгээ хийхэд 4000 орчим хөдөлгөөн шаарддагаараа өдгөө ч өвөрмөц хэвээр буй юм.
Дашрамд дурдахад хоёр жилийн өмнө Монголчууд 6002 бөх барил­дуулж Гиннесийн номд бүртгүүлж байсан юм бол энэ жилийн наадмаар бас нэгэн амжилт тогтоох нь ээ.
Ж.Болор

Montsameпродвижениеdeeoсайтчехлы для iphone 5 cindependent escourtкредит для создания бизнесаактуальность кредитования малого и среднего бизнесав танзании в маетурагенство килиманджаро новосибирскгор¤щие путевки в турцию на май 2015деньги в долг срочно гомельсковородка керамикарепутация компании в интернетезаболевания щитовидной железы лечение


ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООХООР 5000 БИЕЛЭЭЧ БИЕЛНЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.