Нийслэлийн Боловсролын газраас ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд дүрэмт хувцасны эх загварын уралдаан зарлажээ.
Ингэснээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны өнөөгийн байдалд үнэлгээ өгч, сурагчдын сэтгэн бодох, зохион бүтээх чадварыг нэмэгдүүлэхийг зорьжээ. Нөгөө талаар сурагчдын сонголтод тулгуурлан дүрэмт хувцасны шинэ хэв маягийг тодорхойлох шинэ аргыг эрэлхийлж байгаа аж.
Сурагчид одоо өмсөж байгаа болон шинээр зохиосон дүрэмт хувцасны загварыг олон нийтэд танилцуулж, өөрсдийн зохиосон загвар, эскиз болон бусад бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Уралдаан зохион байгуулагчид шилдэг хоёр загварт тус бүр 150 мянган төгрөг, шинэ санаа, шинэ өнгөний шийдэлтэй хоёр загварт тус бүр 100 мянган төгрөгийн шагнал олгох юм байна.