Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8-нд зориулсан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел Пиччиний илгээлт

Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр нь “охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүхий л хэлбэрээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох” уриан доор 2013 оны 3 дугаар сарын 4-15-ны өдрүүдэд Нью Йорк хотноо чуулж байгаа Эмэгтэйчүүдийн аж байдлын талаарх НҮБ-ын Комиссын 57 дугаар чуулгантай давхцаж байгаагаараа онцлог.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр, хүний эрхийн зөрчил юм. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах Төрийн үүрэг хариуцлага нь дэлхийн хүний эрхийн асуудлын чухал бүрэлдэхүүн хэсэг болоод байна. Бид бүгдээрээ хүний эрхийн энэхүү зөрчлийг дуусгавар болгох үүргийг хүлээх учиртай. Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл нь хувь хүмүүс, гэр бүл, хамт олон, нийгэмд бие махбодь, сэтгэл санааны сөрөг нөлөө үзүүлж, улс орны эдийн засаг, нийгэмд ихээхэн хохирол учруулдаг. Энэ нь улмаар нийгмийг хэвийн бус, аюултай, аз жаргалгүй, буурай хөгжилтэй болоход хүргэдэг.
Жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллийг шийдвэрлэхэд Монгол улс тасралтгүй ахиц гаргаж байгаад НҮБ-ын Хүн амын сан талархан сайшааж байна. Саяхан Монгол Улсын Засгийн газар Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлэх илүү үр дүнтэй, цогц үйл ажиллагаа бүхий Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ. Мөн, Хууль зүйн яамнаас иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж байна. Монгол улсыг төлөөлж, төрийн өндөр албан тушаалтнууд Эмэгтэйчүүдийн аж байдлын талаарх НҮБ-ын Комиссын 57 дугаар чуулганд оролцож байна.
Одоо Засгийн газар, иргэний нийгэм, нийгмийн гишүүн бүр нэгдэж, Эмэгтэйчүүд, охидын эсрэг ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн бүхий л хэлбэрийг устгахад чиглэсэн хүчин чармайлтаа эрчимжүүлэх цаг нэгэнт болжээ. Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэхэд НҮБ-ын ХАС-ын зүгээс тууштай дэмжиж, цаашид хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхээ Олон улсын эмэгтэйчүүдийн энэ өдөр дахин илэрхийлж байна.

www.bolod.mnпродвижениеaracerраскруткачехол для iphone 4 кожаныйescorts of dubaiвзять кредит для открытия бизнеса в украинеотдых в тарзанииагентство туризма сафаританзани¤ цены на путевкитур в африку сафарибери займ экспресс деньгипосуда питер купитьварианты комнат дизайнtoksoplazmozis


Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8-нд зориулсан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел Пиччиний илгээлт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.