Орхон аймгийн Боловсрол, соёлын газар “Маргад” дээд сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулиудад 1-5 жил ажиллаж байгаа бага ангийн багш нарын дунд “Залуу заах аргач багш” шалгаруулах ур чадварын уралдааныг гурав дахь жилдээ зохион явууллаа. Энэ уралдаан нь хичээл заах, сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээлийн хэрэглэгдэхүүн хийх гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулагдсан. Уралдаанд тус аймгийн 9 сургуулийн 20 багш оролцсоноос багш Н.Соёл-Эрдэнэ (VII сургууль), Б.Эрдэнэтуяа (“Баян-Өндөр” цогцолбор сургууль), О.Сувд-Эрдэнэ (XVIII сургууль) нар эхний байруудыг эзэллээ. Оролцсон багш нарт “Маргад” дээд сургуулийн багш доктор Ц.Нацагдорж монгол хэлний хичээлийг хэрхэн заах, цаашид анхаарах асуудлын талаар сургалт явуулж, зөвлөгөө өглөө. Уг уралдаан нь залуу багш нарыг идэвхжүүлэх, бие биеэсээ суралцах, харилцан арга туршлагаа солилцох, эх хэлний хичээлийг хэрхэн заах талаар санал бодлоо солилцдогоороо давуу талтай.
Багш Э.Азжаргал (II сургууль) хичээл дээрээ
Уралдааны тэргүүн байранд шалгарсан багш нар. Багш Б.Эрдэнэтуяа (“Баян-Өндөр” цогцолбор сургууль), багш Н.Соёл-Эрдэнэ (VII сургууль), багш О.Сувд-Эрдэнэ (XVIII сургууль)
Багш Н.Соёл-Эрдэнэ хичээл дээрээ
Орхон аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн Д.Дашням
Давалгаа