Электрон шуудан бичихдээ анхаарах энгийн хэдэн зөвлөмжийг дагаж зөв боловсон захидал бичиж сурвал харилцах бүх хүмүүст чинь таатай сэтгэгдэл төрж таныг хүндэлж үнэлдэг болно. Илгээхээсээ өмнө захидлынхаа агуулгыг нягтлах
-Журамтай бич. Буруу ойлголт өгөх вий.
-Хэт хошин ба егөөдөл хэрэглэхгүй байх. Түүний оронд 🙂 эсвэл,
🙁 зэрэг тэмдгийг хэрэглэх. Гэхдээ хүнд ойлгогдож байх учиртай.
-“Subject” мөрөнд зөв зохистой гарчиг өгөх.
-Туршлагагүй захидал бичигчдэд хүлээцгэй ханд. Тэднийг уучил. Учир нь та анх тэдэн шиг л байсан шүү дээ.
-“Mailing List”-ээр явуулсан захидалд хариу ирвэл анхааралтай ханд.
-Файл хавсаргахдаа төрлийг нь анхаар. Цаад хүн чинь файлийг уншиж чадахгүй байж магадгүй. Олонх хэрэглэгч “Microsoft Office” программыг ашигладаг.
-Та ууртай байхдаа захидал битгий бич. Дараа нь хармсаад ч нэмэргүй.
-Таны майл сервер чинь удаан бол түүн дээр майл хаяг битгий хадгал. Ялангуяа, том файлын хавсралттай бол.
-Дан том үсгээр битгий бич. Ингэх нь удаан хашгирч буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. -Олон нийтийг ухуулахгүй байх. Ялангуяа “Mailing List”-ээр.
www.miss.mn