Би үеийн үед Эдвард хэвээр байна

Дэлхий ертөнцийг байлдан дагуулж байгаа “Бүрэнхий” ном дөрвөн цуврал зохиолоос бүрддэг бөгөөд дэлхийн сая сая залуучуудын үзэх дуртай киноны аль хэдийнэ болсон байна.

Энэхүү цувралууд 2013 онд “Харри Поттер”-той дүйцэхүйц амжилт олсон кино зохиолын нэгээр шалгарсан юм.

Киноны гайхамшигтай цувралын амжилт дэлхийн дээд амжилтыг удаа дараа эвдэж цуврал ангиуд болох “Бүрэнхий”, “Хиртэлт”-ийг нь нэг тэрбум хүн үзсэн тул Гиннесийн номд нэрээ мөнхөлж чадсан байна.

“Бүрэнхий” киноны Эдвард хэмээх сайхан сэтгэлт цус сорогчийн дүрийг бүтээсэн Их Британийн залуу жүжигчин, Роберт Паттинсоны “Elle Girl” охидын сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-За, Роберт юу байна даа?
-Надад тохиолдож байгаа бүх зүйл зүүд шиг л санагдаж байна. Итгэж ч чадахгүй нь. Хэдхэн жилийн өмнө би таалагдсан охиноо болзоонд урьж чаддаггүй байсан бол өнөөдөр дэлхий орвонгоороо эргэсэн юм шиг л байна. Одоо ямар ч охин минийх болж чадна. /инээв/

-“Бүрэнхий”-гийн цувралууд хит болно гэж төсөөлж байсан уу?
-Өнгөрсөн жилийн зургадугаар сарын комикконы (дэлхийн комикс, зөгнөлт роман, кинонуудын шүтэн бишрэгч нарын цуглаан. АНУ-ын Сан-Диего хотноо болдог) “Бүрэнхий” гэж бичсэн тайзан дээр биднийг гарахад 7000 гаруй охид 45 минутын турш хашгиралдах үед л ойлгосон.

-Чи Зак Эфроноос (“High School Musical” киноны нэг, хоёр, гуравдугаар ангиудад гол дүр бүтээж амжилт олсон жүжигчин) амжилтаараа илүү байх шиг байна. Ингэхэд Зак та хоёр танилууд уу?
-Бид “MTV’’-гийн шагнал гардуулах ёслол дээр уулзаж байсан. Тэр бол супер одын дүр зураг. Гэхдээ Зак миний төсөөлж байснаас өөр хүн юм билээ. Нээлттэй бас шударга. Нэр алдар түүнд толбо үлдээсэн байх гэж бодож байсан нь миний буруу байна лээ.

-Энгийн үед шүтэн бишрэгчид чинь юу гэж хэлдэг вэ?

-Гайхмаар нь тэд надад их шүүмжлэлтэй ханддаг. Тэд намайг яаж амьдрах талаар онцгой үзэл бодолтой байдаг юм билээ. Өсвөр насны охидыг ийм үзэл бодолтой гэж бодож байгаагүй.

-Дүрийн шалгаруулалтаас өмнө “Бүрэнхий” цуврал зохиолыг мэдэж байсан уу?
-Би номыг нь уншиж байсан л даа. Надад их таалагдсан. Гэхдээ өөрийгөө тийм сайхан төгс залуугийн дүрээр төсөөлөхөд хэцүү байсан. “Тэр өөрийн гоо сайхнаараа гэрэлтэн орж ирсэн” гэдэг хэсэг нь миний дүрийн эхний үзэгдэлд их инээдтэй санагдсан. Шалгаруулалтад очиход эвгүй байсан шүү. Хэрвээ би Жорж Клунийг дууриавал инээдтэй санагдаад инээдээ барьж чадахгүй байх вий гэж бодож байлаа. Гэхдээ Кристэнтай (гол дүp Беллад тоглосон жүжигчин) шалгаруулалтад ороход бүх юм өөрөө аяндаа болчихсон.

-Тэгвэл Кристэн та хоёр шууд л эвээ олсон гэсэн үг үү?
-Яг ч тийм биш. Эхлээд би түүн шиг xэрсүү байх ёстой гэж бодсон. Эхний хоёр cap бид бараг харилцдаггүй, зөвхөн кино зохиолынхоо тухай ярьдаг байв. Сүүлдээ энэ бүхнээс залхсан, миний дүр ч сайжирч эхэлсэн. Би Кристэнийг дагаж нухацтай царайлж байсан нь шал тэнэг хэрэг байсныг сүүлд ойлгосон л доо.

-Чамайг 3000 жүжигчнээс шалгарч гол дурд гарч ирэхэд зохиолын фэнүүд их ууртай хүлээж авсан?

-Тийм ээ, тэд над руу бүр уур хилэнгээр бадарсан захидал илгээж байлаа. Интернэтээр өрнөж байсан зүйлүүд бүгд миний эсрэг байсан. Ээж маань нэг сайт дээр намайг өрөвдөлтэй царай муутай, үлэг гүрвэлтай адилхан гэж бичсэнийг уншсан гэсэн. Харин зохиолч Стэфани Майэр миний амьдралыг нураасандаа надаас уучлал гуйсан. (инээв) Гэхдээ тэр намайг Эдвардын дүрд яг тохирно гэж хэлсэн нь надад их дэм болсон. Киноны реклам гарсны дараа хүмүүсийн бодол өөрчлөгдсөн. Хараалын захидал хайрынхаар солигдсон гэх үү дээ.

-Яагаад Эдвард охидод тийм их таалагдав аа?
-Үнэнийг хэлэхэд би өөрөө ч сайн ойлгохгүй байна. Миний хувьд оньсого хэвээр л байна. Ээж минь чиний дугаар интернэтэд тавигдсан байна лээ. Одоо ч амар заяаг чинь үзүүлэхгүй дээ гэж хэлэхэд би ээж хүртэл намайг сайхан залуу гэдгийг минь хүлээн зөвшөөрч байна даа гээд их баяртай байсан.

-2013 оны хамгийн хүсэмжит залуугаар тодорсон, чамд бараг гурван сая хүн санал өгсөн харагдсан?
-Гурван сая гэсэн үү худлаа байхаа, гурван хүн байлгүй дээ. Ээ бурхан минь ээжээ та надаар бахархаж байна уу?

-Эдвардын дүрд хэрхэн бэлтгэсэн бэ?
-Зохиолд Эдвардыг туранхай, хүчтэй хөвгүүнээр дүрсэлсэн байдаг. Тиймээс би жин хасахын тулд фитнесээр шаргуу хичээллэсэн. Гэхдээ зураг авалт эхлэхээс сарын өмнө продюсерүүд намайг харчихаад “Чи өөрийгөө яачихсан юм бэ. Харь гарагийнхан шиг харагдаж байна” гэсэн. Эдвардыг тураалд орсон, депресстэй гэсэн миний бодол хүмүүст таалагдаагүй. Продюссерууд намайг илүү их инээмсэглэж, илүү хөгжилтэй харагдах ёстой гэж шаардсан. Зөв арга барилаа олоход амаргүй байсан шүү.

-Чи англи хүн мөртлөө яаж америк аялгаар ярьж чадсан юм бэ?
-Миний бүх дуртай жүжигчин америк хүмүүс. Би зарим нэг зүйлийг Жеймс Динаас дууриасан гэдгээ нууж байгаагүй. Миний хамгийн дуртай жүжигчин бол Жек Никольсон 13 настайдаа анх түүний тоглосон “Хөхөөний үүрэн дээгүүр нисэх үед” киног үзсэн. Үүнээс хойш би түүн шиг хувцасладаг, түүн шиг ярьдаг болж, хөдөлгөөн бүрийг нь дууриадаг гэж хэлж болно.

-“Харри Поттер”-т Сэдрикийн дүрийг бүтээсэн, ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?

-Энэ дүр миний амьдралд их тус болсон. Кино гарсны дараа намайг гудамжинд хүмүүс таньж гарын үсэг авдаг болсон. Мөн ажилгүй байсан хоёр жилдээ Харригийн мөнгөөр амьдарсан даа.

-Яагаад хоёр жил ажилгүй байсан юм бэ?
-Би шалгаруулалтуудад орж байсан, гэхдээ бүгд л нэг зүйл хэлдэг байсан. “Чи жаахан аймаар харагдаж байна” гэж…

-Зураг авалтгүй үеэр чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?
-Би “Бүрэнхий”-гийн дараа Лос-Анжелес рүү нүүсэн. Машин барьж сурсан болохоор хотыг сайн судалсан. Энд Лондонгоос тэс өөр соёлтой. Энд паб байдаггүй тэгээд ч хүмүүс нь яагаад зүгээр юм ууж суудгийг ойлгодоггүй. Хэрэв хэн нэгэн зүгээр ууж цаг нөхцөөж суувал түүнд шууд азгүй нэр зүүх байсан.

-Юу сонирхдог вэ?
-Би хөгжимчин. Лос-Анжелесийн бүх жүжигчин өөрийгөө хөгжимчин гэдэг. Гэхдээ би тэднээс ялгаатай нь хөгжмөөр багаасаа эхлэн хичээллэсэн. Би гурав, дөрвөн настайдаа төгөлдөр хуур, 5-12 настай байхдаа гитар тоглодог байсан. Дараа нь бага зэрэг завсарлага авсан л даа. Тэгээд таван жилийн өмнө гитар дээр блюз тоглож эхэлсэн.

-Чиний зохиосон “Neverthink” гэдэг дуу “Бүрэнхий” “Хиртэлт” киноны саундтрэкт багтаж чадсан. Шинэ альбомоо гаргах төлөвлөгөө байна уу?
-Үгүй. Кинонд тоглож байх үедээ дуугаа бичүүлэхгүй. “Чамайг алдартай байх үед чиний цомгийг гаргая, тэгвэл их сайн борлогдоно” гэсэн санал надад огт таалагдахгүй байна. Цомгоо худалдах эсэх нь надад огт хамаагүй.

-Чамайг зураг авалтын үеэр өдрийн тэмдэглэл хөтөлж байсан гэсэн?
-Тийм ээ, би дээд тэнгэрээс тусламж эрж байсан. Хэрвээ тэд надад тусалбал би бүхнийг хийж чадна. Инээдтэй сонсогдож байгаа байх л даа, гэхдээ би үүнд нухацтай ханддаг. “Миний азыг надтай хамт байлгаач. Аз маань шууд биш бага багаар надад ирээч. Тэгээд надтай 70 жилийн турш хамт байлгаач” гэх мэт зүйл бичиж байсан.

-Бүрэнхий киноны бүх цуврал энэ онд дууслаа. Цувралаа санах болов уу?
-Энэхүү цувралууд миний яг найман жилийн турш надтай хамт өглөө цуг сэрж, хамт хооллож, хамт явдаг байсан. Роберт гэх нэрээсээ илүүтэй Эдвард гэж хүмүүс андахаа больсон. Миний хүүхэд нас энэ кинотой төгсгөл болсон тиймээс би энэ дүрээр олон үзэгчдийн сэтгэлд мөнхөрч үлдэнэ гэдэгт найдаж байна. Хамгийн сүүлд тоглосон “Заан” уран сайхны кинонд тоглоод киноныхоо нээл-тэнд ирэхэд хүмүүс Эдвард гэж орилж байсан тэгэхэд үнэхээр инээдэмтэй байсан даа, Бас нэг чухал зүйл бол би кинонд хүнийг хайрлаж хайрлуулсандаа маш их баяртай байна.

-Тэгэхдээ та хоёрын хайрын романс маш өчүүхэн зүйлээс болж салсанд харамсаж байна уу. Уг нь 2012 оны хамгийн сайхан хосуудын тоонд орж байсан санагдаж байна.
-Би Кристэнг уучилсан. Үргэлж чамайгаа хайрлах болно, залуу хүн алдаж болно, би түүнийхээ өмнө олон алдаа гаргаж байсан.

-Чиний аз чамтай хамт байгаа бололтой. Ирээдүй бараах үүлгүй харагдаж байна?
-Тийм ээ, бүх юм хурдан өөрчлөгдөж байна. Цаашдаа миний жүжигчний ажил юу ч болсон бай, ямарваа нэгэн тэнэг дүрд тоглосон ч өөрийгөө 100 хувь дайчлах болно. Мен аль болох хунд дүр сонгоно. Миний ганц хүсэх зүйл бол үргэлж шударга байж, супер од шиг царайлах хэрэггүй. Үүнийг би чадна гэж боддог.

Б.Дэлгэрцэцэг

продвижениепродвижениеseo поисковая оптимизация сайтовкупить бампер для iphone 4dubai asian escortкак оформить кредитную карту онлайнпокорить килиманджаронгорогоромикрозайм на банковскую карту сбербанкакредитные карты дельта банка условиякилиманджаро поездка восхождениеНаписание возраженийпозиции сайта по ключевым словамкак лечить поджелудочную в домашних условиях


Би үеийн үед Эдвард хэвээр байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex