Солонгосчуудын соёлын довтолгоо буюу тархи угаалт

“Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг бүтээгээрэй” гээд сандран гүйлдэх хэсэг “Ховор хүмүүс” кинонд гардаг. Хотоос ирж буй төлөөлөгчийн тоос манарган давхих машиныг алсаас хараад сандрахдаа тийн хэлж байгаа нь тэр. Өнгөрсөн нийгмийн соёлын довтолгоонд мал­чидаас нь авхуулаад мал нь хүртэл хамраг­даж байгаа зураглал энэхүү киноны хальсанд мөнхрөн үлджээ. Соёлж­сон нийгэмд хөл нийлүүлэн хөгжих бодлогыг ах нараасаа сурсан монголчууд үнээгээ саахдаа ч хормогч өмсөхийг үүрэг болгож, түүнийгээ соё­лын довтолгоо гэж ард түмэнд таниулсан. Ард иргэд ч тууштай явуулсан соёлын довтолгооны үр дүнд “европжсон, Азийн Монгол ” болж, хөгжил цэцэглэлийн өөд тэмүүлсэн.
Газрын юм гаатай, гадаадын юм амттай

Далан жил ноёрхсон социалист нийгмийн хана ардчиллын салхинд нуран унах тэр үеэс гадаадын гэх тодотгол манайд хүчээ авч, “моод”-онд орсон. Гэнэт нээгдсэн нүд харсан болгоноо шохоорхон дагах нь зүй. Бага байхдаа газарт унагасан чихрээ буцаагаад авахдаа “газрын юм гаатай, гадаадын юм амттай” гэж хэлээд авчихдаг байсан санаанд орж ирлээ. Мэдээж цаастай бол шүү дээ. Хотын гудамжаар зөв буруу бичсэн гадаад нэртэй хаяг хаа сайгүй харагдах болж, өмнөх нийгэмд хориглодог байсан юм бүхэн нээлттэй болохын зэрэгцээ сонирхох шохоорхох нь нэмэгдсэн юм болов уу. Хацар гоо гээд л магтагддаг охид бүсгүйчүүд нь гадаадын хүнтэй гэр бүл болох моод бас дэлгэрэв. Харь оронд ажиллаж их мөнгө олох гэсэн хүсэлтэй залуус ч их болсон. Гадаад чихэр, гадаад эр хүн, гадаадын хөрөнгө мөнгө гээд л гадаад юм бүхэн л сайхан санагдах болж даган баясч эхэлсэн. Бүр сүүлдээ гадаадын иргэнтэй гэр бүл болоход нь зуучлах компани хүр­тэл байгуулагдаж, хөөрхий монгол бүсгүйчүүдийг бараа таваар шиг л бүртгэж аваад хилийн чанадад элдэв танилцуулга “шошго” дагалдуулан хү­ний газар, гүний хошуунд гаргах бол­сон. Уулын мод урттай богинотой, ул­сын дотор сайнтай муутай гэгчээр нөгөө сайхан гадаадууд чинь тийм ч сайн нөхөр биш гэдгийг зарим нэг нь ч мэдсэн, мэдэрсэн.

Тархи угаалт буюу соёлын довтолгоо

Шинэ мянган гарч шинэ бүхэн сонин санагдахаа больжээ. Өнөөх гадаад юм бүхэн сайхан гэх сэтгэлгээ ч бага зэрэг багасчээ. Гэхдээ хамгийн аймшигтай гадаад бодлого буюу соёлын өвөрмөц довтолгоог сүүлийн жилүүдэд нэлээд хүчтэйгээр хийх болжээ. Хэдэн жилийн өмнө гарсан “Тэ Жан Гүм” гэх солонгос киног монголчуудын ихэнх нь үзсэн. Тавь гаруй ангитай энэхүү кино гарч дууссаны дараа хотын гудамжаар солонгос хоолны газрууд илт мэдэг­дэхүйц нэмэгдэж, солонгос хоол зоог­лох монголчуудын тоо ч өссөн. За хоол ч яахав, таарахгүй бол ходоод нэг өвдөөд л идэхээ больчихно. Харин улс үндэстний хадгалж хамгаалах түүх соёлыг мөхөөх тухайн улсын түүхийг нь гуйвуулах, үр хойчод нь буруу ойлголт өгөх аймшигтай бодлого цаана нь явж байна.  Хүүхдүүд өнөөдөр баатар болж тоглохдоо монгол баатар биш солонгосын Тэ Жу Ён, Жүн Мүн-ийг дууриаж тоглож байна. Манай улс бахархах баатаргүйдээ хүүхдүүд нь ингэж тоглоод байгаа  хэрэг огт биш. Хэдэн жилийн өмнө гарсан манж гүрний  Энх-Амгалан хааны тухай кинонд  ойрдын Галдан-Бошигт хааныг манжийн нэг тайж хөөж очоод толгойг нь сэлмээр тас цавчиж хаандаа өгдөг хэсэг гардаг. Үнэндээ Галдан-Бошигт хаан ядагдсан ч олзлогдоогүй зугтаж яваад өвчний улмаас нас барсан гэж түүхчид хэлдэг. Солонгос кинонд мон­­гол овог аймгуудын нэр нэлээд гарах болж. Уг кинонуудад өгүүлж бай­гаа­гаар бол Монгол улс эртний солонгосчуудын үүсгэсэн газар нутаг аж. Солонгос нь хүннү нараас гаралтай бөгөөд XIII зууны татар монголчуудын ихэнх нь солонгос байсан гэнэ.  Зүгээр нэг дайн тулаантай сериалыг гаргахдаа ингэж үүх түүх рүү минь довтлон гуйвуулж байгаа нь энгийн хэрнээ хамгийн аймшигтай  довтолгоо. Энэ мэтээр монголын түүхийг гуйвуулсан кинонууд сүүлийн жилүүдэд ихээр гарах болж. Ард иргэд ч түүнийг нь мэдсэн ч мэдээгүй мэт үзсээр, тархиа угаалгасаар. Аливаа зүйлийг ингэж өөрт таалагдах буюу ашигтай талаас туйл­ш­руулан итгүүлэхийг тархи угаалт гэдэг юм шүү, монголчууд аа. Харь орны мушгин гуйвуулсан түү­хэн кинонд тархиа угаалгаж буй үр хүүхдүүд минь яана даа.

Х.Нарангэрэлdeeoaracerраскрутка сайтов даромwihack mobile 4pdaчехол на macbook airвзять кредитку в банке михайловскийbingo bonus no deposit keep winningsgood escort sitesbetway online casinoAction flashтаблетки для акклиматизации в горахмисс фитнес марьино отзывыальфа банк кредитная карта как платитькредитная карта альфа банк погашениеденьги в долг в энгельсемикрозаймы qiwi кошелеко туризме в танзаниюденьги в долг липецк под процентысколько стоят услуги адвокататовары из икеи для дома каталог фотожкх украина. тариф на теплорадиаторы биметаллические royalрадиаторы конвекторыподобрать ключевые слова для сайта онлайндом канадская технологияприборы дэта элис отзывыbas grande taille pas cher


Солонгосчуудын соёлын довтолгоо буюу тархи угаалт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.