Олны танил болж, од болохоороо л кинонд тоглодог мода манайд дэлгэрээд нилээд удаж байгаа. Болсон болоогүй, түүхий, үзэгчидийн сэтгэлд нийцэхгүй чанарын шаардлага хангахгүй янз бүрийн кинонууд бүтээгдсээр…
Өвөрмөц хоолойтой “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун оддын кинонд тоглох синдромын хажуугаар өнгөрсөнгүй “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны киноны гол дүрийг бүтээгээд амжжээ. Тэрбээр уг киноныхоо клипний ажилд ороод байгаа аж.
Дуучин Баачкаа үзэгчидийн сэтгэлд нийцэх үгүйг, хир чадварлаг жүжигчин байж чадах эсэхийг ирэх сард уг “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны кино нээлтээ хийхэд бид үзэх л үлдлээ.
Ж.Цацрал /www.miss.mn/