Мөнгөтэй баян л бол хайр сэтгэл огт хамаагүй, эд хөрөнгөнд шунасан хуурамч хайр дурлалд шунагсад байнаа.
Сайны дотор саар гэгчээр хүн бүр адилгүй ээ. Ямартаа ч загварын хөөрхөн хүүхнүүдийн нэг мисс Шүрээ Апу-гийн бэр болж байгаа ажээ.
“Miss Mongolia-2011” наадмын дэд байрын шагналт мисс Шүрэнцэцэг хөрөнгө чинээтэй, олны танил эрхмүүдтэй нэр холбогдох “дуртай” загварын охидоос эрс ялгардаг, нууцлаг бүсгүйчүүдийн нэг байсаар ирсэн билээ.
“Хайр дурлалыг ганцхан шөнийн зугаа мэтээр төсөөлдөг залууст дургүй” хэмээн хайр дурлалын тухай үзэл бодлоо илэрхийлж байсан мисс Д.Шүрэнцэцэг хөрөнгө мөнгөнөөс илүү боловсролтой , нүдэнд дулаахан эр хүнийг л сонгоно гэж хэлж байснаараа сонголтоо хийсэн үү аль эсвэл…
Ямартаа ч миссийн тухай “Энэ хүүхнүүд үү” баян эрчүүдэд нугасгүй шүү хэмээн шивэр авир ярих нэгэн байна лээ.
Ж.Цацрал
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN