Goal.com сэтгүүл дэлхийн хамгийн их орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчөөр Английн Дэвид Бекхам тодорсон ч тэрээр бүх цалингаа Францын хүүхдийн буяны санд хандивлана хэмээн зарласан билээ. Goal.com хөлбөмбөгчдийг үл хөдлөх хөрөнгө, цалин, зар сурталчилгааны орлогыг нь нэгтгэн ийнхүү жагсаажээ.
1. Дэвид Бекхэм (ПСЖ) – 175 сая паунд
2. Лионель Месси (Барселона) – 115,5
3. Криштиано Роналдо (Реал Мадрид) – 112
4. Кака (Реал Мадрид) – 66,5
5. Роналдиньо (Атлетико Минейро) – 63
6. Самуэль Это’О (Анжи Махачкала) – 52
7. Уэйн Руни (Манчестер Юнайтед) – 50
8. Златан Ибрахимович (ПСЖ) – 47
9. Ривалдо (Сан-Коэнтао, Бразил ) – 45,5
10. Рио Фердинанд (Манчестер Юнайтед) – 42
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ