Өндөр өсгийтэй туфль нь эмэгтэй хүнийг гуалиг, дур булаам харагдуулдаг ч сексийн асуудал үүсгэх нь бий. Учир нь өндөр өсгийтэй туфль нь биеийн хүндийн төвийг урагш болгож, ингэснээр тэнцвэрээ хадгалахын тулд эмэгтэй хойш гэдийх болдог.
Долоон см өндөр өсгийтэй туфль (өргөнөөс үл хамааран) нуруу нугасанд 1,3 дахин их ачаалал өгдөг болохыг техасын их сургуулийн мэс заслын академийнхан тогтоожээ.
Нурууны булчин сул хөгжсөн, хэт уян хатан ясны эд эсийн холбоос, өмнө нь гэмтэл авч байсан тохиолдолд энэ нь бүсэлхий орчмын нурууны хоорондох диск сэлгэхэд нөлөөлдөг байна.
Статистик дүнгээр өндөр өсгийтэй туфль тогтмол өмсдөг эмэгтэйчүүдийн 42 хувь нурууны остеохондроз өвчнөөр шаналдаг аж.
Мөн аарцган дахь цусны эргэлт алдагдах (23%), сэрлийн бүсийн мэдрэмжинд нөлөөлөх нуруу нугасны мэдрэл гэмтэх (18%) зэрэг нь сексийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гадна өндөр өсгийтэй туфльтэй тогтмол, удаан хугацаанд явдаг эмэгтэйчүүд өвдөгний артроз өвчинд илүү өртдөг байна.