1921 онд Монгол улс дөнгөж 2 машинтай байжээ. Энэ хоёр машин анх 1921 онд мөргөлдсөнөөр Монгол улсын анхны авто ослоор бүртгэгдэж байжээ. Эдгээр машинууд нь Богд эзэнийх, Цэцэг Шагдар гэх хүмүүсийн машин байжээ. 1920 онд Монголд анхны машиныг Улаан гэлэн гэгч
оруулаж ирсэн бөгөөд Цэцэг Шагдарт тэр машинаа зарсан байна. Харин газар зүй, байгаль судлаач Д.Эндрюс хоёр дахь машиныг Богд эзэнд бэлэглэсэн байна. Богдын анхны жолооч буриад бадам гэдэг хүн байжээ.