Өнөөдөр 46 нас хүрч буй НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаад төрсөн өдрийн мэнд хүргэе.
Түүний хувьд нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан билээ.
Тэрбээр 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар урлагийн замнал нь эхэлсэн юм. Гал цогтой, дайчин энэ бүсгүйн дуулсан дуу бүхэн нь хит болж, ард түмний хайртай дуучны нэг болсон.