Жүжигчин, мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг “ 9009” “ Хайрлаж болох уу” “ Валентины захидал” зэрэг кинонд тоглосон гэдгээр нь хүмүүс сайн мэдэх бизээ. Одоо тэрээр ХААИС-ийн оюутан төдийгүй энэхүү олон ажлаа амжуулсаар яваа.
Түүнийг гоо сайхны мэс засалд орж, хамраа өндөрсгөсөн тухай хүмүүс нилээдгүй ярих болсон. Тэр ч бүү хэл түүний хамрыг яг л “Жексон”ы хамар шиг хэмээн жиг жуг гэлцэнэ.
Харин сүүлийн үед жүжигчин бүсгүйд эротик кинонд тоглох хэд хэдэн санал ирсэн байна. Харин мисс бүсгүй “Би бол мэргэжлийн жүжигчин биш, дээрээс нь нас, цаг хугацаа нь болоогүй болохоор зөвшөөрөөгүй. Хэрвээ надад үнэхээр таалагдсан, тохироо нь бүрдэх юм бол тийм дүрд тоглохыг үгүйсгэхгүй” хэмээж байсан үе саяхан. Тэгвэл жүжигчин бүсгүй энэ удаа эротик дүр бүтээхээр шийджээ. Тун удахгүй түүний тоглосон эротик кино үзэгчдийн хүртээл болох нь.