Нэгэн удаа найзтайгаа уулзахаар товолчихсон будаж байтал найз охин маань залгаад хэр удах уу? гэж асуухад нь бараг будахгүй болхоор одоо ингээд гарлаа гэж хэллээ. Болзсон газраа бид 2 уулзаад кофе уух зуур найз маань надад хандан: Чи чинь бараг будахгүй гэсэн их зузаан будсан байна ш дээ гэж хэллээ. Дараа нь угаалгын өрөө орох зуураа нүүрээ харсан чинь нээрээ үнэхээр их будчихсан байлаа.Час улаан уруул, урт хар контур,хүрэн хацар өнгөлөгч гээд л тод будалтуудыг нэг дор хийсэн байснаа, хэр их зузаан буддаг болохоо тэгхэд л мэдсэн юм. Нүүрээ будах сайхан ч заримдаа бид өөрийн мэдэлгүй ихдүүлчихдэг зуршилтай. Тиймээс бүсгүйчүүд та бүхэндээ зузаан будахгүй байх зөвлөмжийг хүргэе.
Аль нэг будалт л тод байхад хангалттай
Өдөр тутмын, энгийн будалтын дүрмэнд нэг л хэсэг тод байхад хангалттай гэж үздэг. Нүд, уруул, хацар, хөмсөг гээд аль нэг хэсгийг тод гаргаж бусад хэсгийг бүдэг натурал харагдахаар будвал чи илүү залуу үзэсгэлэнтэй харагдах болно. Мөн будалт ч тун энгийн бөгөөд чамайг улам ч үзэсгэлэнтэй болгоно.
Олон өнгийн тень
Үдшийн будалт, гоёлын будалт биш л бол 3-аас дээш өнгө холихгүй байх нь дээр. Энгийн будалтанд зовхио бүдэг, тод, цагаан гэсэн 3 өнгөөр будхад л болоо.
Хүзүү, нүүрний арьс хоорондоо ялгарах
Ихэвчлэн бид хуурамч гэрэлтэй өрөөнд нүүрээ буддаг. Энэ нь өө сэвийг маш муу харагдуулдаггаас гадна хүзүү чих орчимын арьс ялгарч харагдаж буйг далдалдаг. Гэтэл гадаа гараад харахад өө сэв чинь маш тод харагддаг. Тэгвэл будалт хийхдээ аль болох байгалийн гэрэл юмуу тод гэрэл сонгож байгаарай. Ингэснээрээ алдаа бага гаргах болно. Мөн нүүрээ будахдаа хүзүү, чихээ мөн хөнгөхөн будаж өгөх хэрэгтэй. Энэ нь нүүр, хүзүүний арьс жигд харагдахаас гадна нар салхинаас давхар хамгаалах болно гэдгийг санаарай.