О.ЭНХСАЙХАН, О.ЯНЖИНЛХАМ “ХОЛБООНЫ ЦОМ”-ЫН АВАРГА БОЛОВ

Монголын буудлага спортын холбооны цомын тэмцээн мягмар гарагт Техник спортын төв клубт эхэлж, БКБ-9 дасгалд эрэгтэйчүүдээс ОУХМ О.Энхсайхан, эмэгтэйчүүдээс ОУХМ О.Янжинлхам нар тэргүүлсэн байна.
БКБ-9 дасгалд ОУХМ О.Энхсайхан (ЗЦГ, Хүч) 595+206,2 оноотой тэргүүлсэн бол ОУХМ Н.Баяраа (Алдар) 587+204,2, оноогоор мөнгө, ОУХМ Н.Энхбаатар 586+1831 оноо авч хүрэл медаль хүртжээ. БКБ-9 дасгалын эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ О.Янжинлхам (Алдар) 590 (97 99 99 98 98 99), ОУХМ Я.Заяа (Хүч) 584 (98 97 96 99 98 96), ОУХМ Ч.Нарантуяа 584 оноогоор (96 98 98 94 98 100) алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Энэ удаагийн “Холбооны цом”-ын тэмцээнд есөн байгууллагын 100 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд орон нутгаас Орхон, Хэнтий, Булган аймгийн баг тамирчид хүрэлцэн иржээ. Өнөөдөр урт бууны дасгалын тамирчид онч мэргэнээ сорьсон бол тэмцээн ирэх баасан гарагт өндөрлөнө.
Д.Өлзий МОНЦАМЭразработка веб поисковое продвижение сайтаинтернет реклама раскрутка сайтоваквалоо ценыhot massage dubaiденьги до зарплаты срочно на банковскую картуперелет килиманджаро ценапоездка африка сафаривзять деньги в долг под залог недвижимоститур в танзаниикредитная карта альфа банк м видео бонусдетская посуда купить в москверадиаторы чугунныемастопатия чем лечить


О.ЭНХСАЙХАН, О.ЯНЖИНЛХАМ “ХОЛБООНЫ ЦОМ”-ЫН АВАРГА БОЛОВ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.