Аугаа хүмүүс юу сонирхож цуглуулдаг байсан бол. Орчин үеийн баян, алдар нэртэй хүмүүсийн сэтгэлийн таашаал юу бол. Тэд энгийн хүмүүсийн адил хоббитой болов уу? Эдгээр асуултын хариултыг Танд хүргэхийг зорилоо.
Өмнөх зууны аугаа хүмүүс мөн л орчин үеийнхэн шиг төрөл бүрийн зүйл сонирхон цуглуулдаг байж. Тухайлбал, Франклин Рузвельт, Жавахарлал Неру, Герберт Уэллс нар төрөл бүрийн хөдөлгөөний дүрстэй цагаан тугалган цэрэг цуглуулдаг адил хоббитой байсан бол I Петр зоосон мөнгө цуглуулдаг байжээ. Аугаа хүмүүс дан цуглуулгаас гадна төрөл бүрийн сонирхолтой байсан. Елена Блаватская байгальд гарах бүртээ цэцэгсийн үр цацдаг байсан бол Иоганн Вольфганг Гёте голын эргээр нил цэцэг тариалдаг байжээ. Химийн үелэх системийг зохиогч, эрдэмтэн Дмитрий Иванович Менделеев чемодан хийхдээ гаршсан уран гартнуудын нэг байв. Тиймээс баян жуулчид нэрт эрдэмтэнд аяллын цүнхээ захиалан хийлгэдэг байжээ. Архимед аугаа нээлтээ угаалгын өрөөндөө бүр усанд ордог онгоцон дотроо хэвтэж байгаад нээсэн шүү дээ. Харин Исаак Ньютон модон дор сууж байгаад дэлхийн таталцлын тухай хуулийг нээсэн гэдгийг хүн бүр мэднэ. Тэгэхээр хүний хийх дуртай зүйл ямар ч аугаа нээлтэд хүргэж болохыг онцолж болох юм. Леонардо да Винчи олон талын авъяастай нэгэн байсан. Гайхалтай уран зураг, олон тооны бүтээлийн эзэн тэрбээр чадварлаг тогооч байсан гэдэг. Хоол хийхийг бас нэгэн урлаг хэмээж, төрөл бүрийн гайхамшигт хоол хийж бусдыг дайлах тун дуртай байжээ. Францын нэрт зохиолч Пьер Огюстен Бомарше цаг засварладаг хоббитой байж. Оросын аугаа хаан Иван Грозный хонх цохих дуртай нэгэн байжээ. Нидерландын нэрт зураач Рембрандт Харменс ван Рейн гоёл чимэглэл,зэвсэг, хивс болон гоёмсог эд зүйлс цуглуулдаг байв. Суутнуудын хувьд ердийн зүйлс болон жирийн ажил ч тэс өөр утга агуулгатай байх нь бий. Өөрөөр хэлбэл энгийн болон суут хүн адил зүйлийг тэс өөрөөр хардаг гэсэн үг. Суутнуудын ертөнцийг үзэх үзэл тэс өөр байдгаараа онцлог билээ.
Хэдэн сая, тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүмүүсийн хобби үнэт эдлэл, урлагийн ховор, нандин бүтээл, хамгийн үнэтэй автомашины цуглуулга тэргүүтэн байх гэсэн бодол ямар ч хүний толгойд орж ирдэг болов уу. Заримынх нь хувьд байж болох ч зарим баячууд санаанд багтамгүй ер бусын цуглуулга, сонирхолтой. Америкийн банкны дийлэнх хувьцааг эзэмшигч Клемми Дайксон Спенглер эртний хуучин цаг засан цуглуулах дуртай. Ээжийнх нь бэлэглэсэн XVII зууны үеийн хуучин цаг эвдэрснээр баян санхүүч цагны доторхи эд ангиудын үйл ажиллагаатай танилцахаар шийджээ. Энэ үеэс тэр цаг засварлахын гайхамшгийг мэдэрч, хэзээ ч орхихооргүй хоббитой болжээ. Тэр гэртээ байсан бүх эвдэрхий цагийг засварласныхаа дараа эл сонирхолтой ажлынхаа дуранд хөтлөгдөн хуучин цагны засварын газар нээсэн байна. Нефтийн бизнесийн алдартан Гордон Гетти дуурь бичиж эхэлснээр асар их ашиг орлоготой ажлаа орхисон байна. Нефтийн бизнесийн салбарт тодорхой өндөрлөгт хүрсэн Гордон бичсэн дууриа Оросын үндэсний найрал хөгжмийн багтай хамтран олноо тоглосон билээ. Хөлбөмбөгийн клубын эзэн Жеймс Айрси хөгжмийн зэмсэг цуглуулдаг. Тэрбумтан Гэри Мейгнес хуучны автомашин цуглуулдаг бөгөөд шороон замаар ачааны машин жолоодох сонирхолтой гэнэ. Америкийн нэрт санхүүч, улстөрийн зүтгэлтэн, банкны эзэн Дэвид Рокфеллер цох хорхойны арвин цуглуулгатай. Энэхүү сонирхол нь бүр багынх аж. Тэрбээр 1990-ээд оноос цуглуулгаа эхэлсэн бөгөөд хожим Харвардын амьтны музейд шилжүүлэхээр гэрээслэсэн байна. Түүний цуглуулгад өөрийнх нь нээсэн Рокфеллер нэрийн цох ч бий.
Жон Куинс Адамс голын усанд чармай нүцгэн шумбах дуртай. Томас Жефферсон дарсны үйлдвэрлэл, уран зохиол, эртний олдворт дур сонирхолтойгоос гадна хоол хийх дуртай байжээ. Түүнээс гадна тэр Виржиния мужид биллиард тоглохыг хориглосон үед тус мужид амьдарч байсан бөгөөд улсынхаа Ерөнхийлөгч мөртлөө хувийн биллиардын төвтэй байжээ. Эндрю Жонсон зөвхөн өөрийнхөө урласан хувцсыг өмсдөг. Жимми Картер савлууран буйдангийн улаан хорхойтон. Тиймдээ ч Цагаан ордонд амьдрахаар очихдоо хэд хэдэн савлууран буйдан байрлуулсан гэдэг. Том Жорж Буш аймшиг, түгшүүр мэдрүүлдэг спортын төрөлд “нугасгүй”. Тиймдээ ч 80 болон 83 насныхаа төрсөн өдрөөр шүхрээр үсэрч байжээ. Дуайт Эйзенхауэр гольфийн хорхойтон. Тэр атугай байнга тоглодог байсан гольфийн талбайн орчим ургасан өндөр нарс модыг цохилтод саад болж байна хэмээн гомдоллож тайруулахыг хүсчээ. Гэвч гольфийн талбайн эзэн Ерөнхийлөгчийн гуйлтад татгалзсан төдийгүй уг модыг “Эйзенхауэрийн нарс” хэмээн нэрлэжээ. Жорж Вашингтон шар айргийн шүтэн бишрэгч байсан тул шар айргийн хувийн үйлдвэр нээж санаагаа амраажээ. Билл Клинтон саксафон тоглож, үгийн сүлжээ тааж сэтгэлийн цэнгэл эдэлдэг. Харин Жеймс Гарфилд гадаад хэл судлах дуртай байсан төдийгүй хоёр гараараа нэгэн зэрэг латин болон грекээр бичдэг байж. Ардчиллыг эсэргүүцэгч агсан Саддам Хусейн зохиол бичих дуртай байв. Тэрбээр 2002 онд тариачин гаралтай охин, хаан хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг “Забиба хаан хоёр” номоо хэвлүүлэн гаргасан. /Монгол хэлнээ орчуулагч Ж.Нэргүй хөрвүүлсэн/. Эмгэнэлт хайрын түүх өгүүлдэг эл зохиол нь уншигчдын сэтгэлийг эзэмдэж чадсан төдийгүй тухайн үедээ бестселлер болж, тус улсын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт орсон. Жак Ширак сумо бөхийн “улаан фэн” бөгөөд сумо гарч байх үед зурагтаасаа алхам ч холддоггүй гэнэ. Ялангуяа Асашёорю Дагвадоржийн улаан фен гэсэн. Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес ардын дуу, уран зургаас сэтгэлийн таашаал эдэлдэг байсан бөгөөд түүний хамгийн том хобби нь бейсбол. Сильвио Берлускони дуунд зориулсан хайрын шүлэг тэрлэх дуртай бөгөөд өөрийн гэсэн цомог гаргаж амжсан. Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир кино урлагийг шүтдэг байжээ. Түүний цуглуулгад 10 мянга гаруй кино байдаг аж. Тэрбээр 100 гаруй ангитай түүхэн кинонд тоглосон төдийгүй кино урлагийн онолын талаар ном бичжээ. Түүний бас нэгэн сонирхол хоол хийх. Украины Ерөнхийлөгч асан Виктор Ющенко зөгий үржүүлэх хоббитой. Түүний эцэг, өвөө нар ч зөгийн аж ахуй эрхэлдэг байжээ. Мөн тэрбээр украин ард түмний ахуй, өв соёл, хувцас зэргийг дагнан судалж, ийм төрлийн цуглуулгатай болжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Путин жүдо, самбо, уулын спортоор хичээллэдэг. Жүдо бөхийн хоёр тамирчинтай хамтран жүдогийн тухай ном бичиж хэвлүүлсэн.
Тэргүүн хатагтай нар юу сонирхдог бол…
Наина Ельцин ач хүүгийнхээ хоб- бигоор өвчилж, компьютер тоглоо- монд “нугасгүй” болжээ. Людмила Путин гадаад хэл судалж, теннис тог- лох дуртай. Мөн нөхрийн адил цанын спортоор хичээллэдэг. Францын тэр- гүүн хатагтай асан Карла Бруни дуулах дуртай бөгөөд гурван цомог гаргасан. Сандра Саакашвили төгөлдөр хуур, лимбэ тоглох дуртай. Мөн уран зураг сонирхдог бөгөөд гүрж, англи, герман, франц, орос, голланд хэлтэй. Лора Буш ном унших хоббитой. Екатерина Ющенко буяны үйлс бүтээх дуртай бөгөөд хүүхдийн цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагааг дэмждэг. Раиса Горбачева агсан ном унших хоббитой байжээ. Мөн сонгодог хөгжим, театрын урлагийг шүтэн бишрэгч байв.
Дэлхийн оддын таашаадаг зүйлс
Жонни Депп хүүхэлдэйн кинонд дуртай. Анжелина Жоли шивээсний хоббитой. Мөн төрөл бүрийн хутганы арвин цуглуулгатай аж. Брэд Питт төмөр эдлэл цуглуулах дуртай бөгөөд уран барилга сонирхож, интерьер дизайн гаргадаг. Саймон Коувел хөршүүдээ ажиглан тагнах дуртай гэнэ. Том Круз нисэх дуртайгаас гадна хоол хийх хоббитой. Николь Кидман компьютер тоглоомуудаас хэзээ ч цааргалдаггүй. Боломж олдох бүрт компьютерийн ард сууж сэтгэлийн таашаал авдаг гэнэ. Гвинет Пелтроу гадаад хэл судалж, иогоор хичээллэдэг. Рональдино караокед дуулах дуртай. Кертис Жексон боксоор хичээллэдэг. Маша Шарапова үндэснийхээ хөгжим сонсч, ном уншиж, кино үзэх дуртай. Шакил О’Нил мотоцикл цуглуулдаг. Кэтрин Зета-Жонс, Сара Жессика Паркер, Ума Турман, Жулианна Мур зэрэг холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүд кононоос гадна нэхэх хоббигоор нэгддэг. Кэти Холмс гар урлалын хоббитой. Баруунд эл хоббиг hand-made буюу скрапбукинг гэдэг. Скрапбукингийн фэнүүд элд вийн жижиж сажиг зүйлсээр ямар ч гай- хамш гийг бүтээх чадвартай. Гоёмсог мөрт лөө зардал багатай эл хоббины эзэд уран сэтгэмж сайтай байх нь хам гаас чухал. Гэхдээ л Кэти Холмс дуртай зүйлсээ хийх тусгай материал авахын тулд сард 3000 ам.доллар зар цуулдаг гэж байгаа. Залуу поп дуу чин Жастин Бибер шоо эвлүүлэх хоб битой. Дэлхийн дээд амжилтыг ха раахан эвдэж чадаагүй ч хувийн дээд амжилт нь нэг минут 20 секунд. Су пермодель Клаудиа Шифферийн сонирх дог зүйлийн сонголт харагддаг шиг нь туяхан, эмзэгхэн, энхрий биш. Тэр бээр аалзанд хайртай. Түүний гэ рийн цуглуулгад аалзнаас гадна цох хорхой, чийгийн өт болон төрөл бү- рийн хорхой бий. Шиффер эдгээр “өхөөрдөм” шавьжнуудыхнаа зургийг зу рах дуртай бөгөөд түүний зургуудыг нөхөр Мэтью Вон шүтэн биширдэг гэнэ.