Алсаас гэрэлтэх үзэсгэлэнт муза

 

ҮЗЭСГЭЛЭНТ ДАГИНАСЫН ДОМОГ

Тэнгэрийн их эзэн Зевс үзэсгэлэн гоо, оюун ухаан, авъяас билэг төгс есөн охинтой. Тэд ой дурсамжийн бурхан, дарь эх Мнемосинагийн алтан хэвлийгээс мэндэлсэн юмсанж. “Олим” ууланд тэнгэрийн бурхад чуулах үеэр тэдгээр охид морилон саатахад тэнд хурсан түмний оюун ухаан тэлж, үг хэл нь хурц мэргэн, сэтгэл санаа нь уужим тайван болдог ажээ. Сод авъяас шингэсэн эдгээр охид номлол сургаалийг айлдаж, яруу найраг, дуу хөгжим, театр урлагийн их цэнгүүнийг үүсгэн ер бу­сын баяр баясалыг бэлэг­лэдэг байжээ. Зевсийн есөн охиныг Муза буюу дагина хэмээн нэрийддэг гэнэ. Тэд театр урлаг, утга зохиол, дуу хөгжим, шинж­лэх ухааныг тэтгэж, хөгжөөдөг далдын увдис­тай бурхад байв. Энэхүү есөн Музагийн ивээл дор дэлхийн урлаг, утга зохиол цэцэглэн дэлгэрч, сод их авъяастнууд мэндэлдэг домогтой.

ГЭГЭЭН МУЗА”-ИЙН ТҮҮХЭЭС

Анх 1999 онд драмын урлагт хайртай журмын нөхөд санаачлан драмын жүжигчдийн сурч боловс­рох, гадаад харилцааг өр­гө­жүүлэх, тэдний дунд мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгох, олон талт арга хэмжээг зохион байгуулах зорилготойгоор Драмын мэргэжлийн жүжигчдийн төв буюу “ДМЖТ”-ийг үүсгэн байгуулжээ. Тэд­ний мөрөөдөж явсан олон зорилгын нэг нь  драмын жүжигчдийн оны шилд­гүү­дийг тодруулж, алдар­шуулах наадамтай болох хүсэл байв. Тэрхүү чин хүсэл нь 2003 онд биеллээ олж анхны “Гэгээн муза” наадмыг амжилттай зо­хион байгуулсан юм. Түү­нээс хойш жил бүр уламж­лал болгон зохиосоор энэ жил 10 дахь жилийнхээ түүхтэй золгож байна. Анх­ны “Гэгээн муза” наа­дам хүн бүхний хувьд маш шинэлэг, содон байсан гэдэг. Ололт, амжилт, нууц­хан харуусал дагуул­сан энэхүү наадам залуу уран бүтээлчдэд ихийг хийх урам зоригийг өгч, Монголын театрын хөгж­лийн нэгэн шинэ хуудсыг нээжээ. Анхны наадамд драмын есөн жүжиг өр­сөлд­сөнөөс гурав нь дра­мын театрын бүтээл байв. Орон нутгаас зөвхөн Дар­ханы  “Залуучууд” театр “Бурхан өршөө” жүжгээ­рээ оролцсон түүхтэй. Тэр үед хүч түрэн гарч ирсэн “Хувьсал” продакшн, “Өн­гөт инээд” хамтлаг “Орчин үе” театр зэрэг шилдэг театрууд өрсөлд­жээ. Дэлхийн театрын өдөр шилдгээ тодруулахад  Шилдэг найруулагчийн шагналыг  Б.Мөнхдорж  “Эрлэгийн данс” жүж­гээр, Шилдэг зохиолчоор Д.Батбаяр – “Чамгүйгээр би амьд явж чадахгүй” жүжгээр, тайзны зураа­чаар Т.Ганхуяг “Шөнө дундын бүжиг” жүжгээр, хөгж­мийн зохиолчоор Чин­бат “Дурлалын сум” хошин жүжгээр, эрэгтэй гол дүрийг С.Болд – Эр­дэнэ “Чиний эхнэр ми­нийх, миний эхнэр ми­нийх” жүжгийн Франсуа Пиньонийн дүрээр, эмэг­тэй гол дүрийг – У.Уран­чимэг “Шөнө дун­дын бү­жиг” жүжгийн Шу­бира­гийн дүрээр, туслах эрэг­тэй дүрийг П.Цэрэндагва “Шөнө дун­дын бүжиг” жүжгийн Амегогийн дү­рээр, туслах эмэгтэй дү­рийг С.Өлзийхүү “Дурла­лын сум” жүжгийн Долго­рын дүрээр, продюссераар Г.Цоггэрэл “Гэгээн Муза”-гийн эзэн болж байсан бол, “За­луу уран бүтээлч”-ээр жүжигчин Г.Эрдэнэбилэг шалгарч байжээ.

ОРОН НУТГИЙН ТЕАТРУУД ХҮЧЭЭ СОРЬЖ ЭХЛЭВ

Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа уран бүтээл үнэ цэнэтэй болдог. “Гэ­гээн муза” наадам ч энэ л бичигдээгүй хуулийн да­гуу замнасан. Үзэгч түм­ний хүсэн хүлээдэг чан­саа­тай наадмын нэг болж чадсан билээ. Уран бү­тээлч­дэд энэхүү наадамд нэр дэвших нь, шагнал хүртэх нь нэр төрийн хэрэг болж, олон алдарт бүтээ­лүүд энэ наадмын буянаар амилсан түүхтэй. Он жи­лүүд улирах тусам “Гэгээн муза” наадам өргөжсөөр, цар хүрээгээ тэлсээр … Анх есөн номинацид шилд­гээ тодруулсан “Гэ­гээн муза” 2004 онд долоон номинацид өрсөлджээ. Өмнөх жилийнхээ наад­маас туршлагажсан зохион байгуулагчид наадмаа зо­хион байгуулалтын өндөр төвшинд хүргэсэн гэдэг. Тэр жилийн шилдгийн шилдгээр “Саран хөхөө” жүжиг шалгарчээ. Тус жүжиг Шилдэг найруу­лагч, эрэгтэй гол дүр, эмэг­тэй гол дүр, шилдэг хөгж­мийн зохиолчийн шагна­лыг уран бүтээлчдэдээ авчирсан юм. 2005 оноос “Гэгээн муза” наадам олон төрөлд шилдгээ тод­руулж эхэлсэн. Түүнд дра­мын төрөл, мюзикл, орон нутаг гэсэн гурван төрөл багтаж байлаа. Энэ удаа драмын төрөлд шилдэг найруулагчийн шагналыг “Ээжээ” жүжгээр найруу­лагч Б.Баатар хүртсэн аж. Харин цоо шинэ мюзик­лийн төрөлд анх удаа  Шил­дэг найруулагчийн шагналыг Н.Болд “Зун орсон цас” мюзиклээрээ хүртжээ. Шилдэг эрэгтэй гол дүрд П.Эрдэнэзаан “Үнэнээ хэлээч” мюзик­лийн Жиммигийн дүрээр “Гэгээн муза”-ийн эзэн болсон байна. 2005 оны “Гэгээн муза” наадмын гол онцлог нь хөдөө орон нутгийн театрууд энэхүү наадамд ач холбогдол өгч, хүч түрэн орж ирсэн явдал байв. Завхан, Дархан, Дунд­говь аймгийн шилдэг бүтээлүүд өрсөлдөжээ. 2008 оны наадамд нэгэн шинэ төрөл багтсан нь “Хүүхдийн жүжиг” гэсэн төрөл байв. УДЭТ-ын “Лу­сын дагина” жүжиг, Дунд­говь аймгийн Төв халхын дуулалт театрын  “Би босс Бооёо” жүжиг,  Баянхон­гор аймгийн “Тэмүүжин” театр”-ын “Сүүдрээс гэ­рэл­тэх хайр” жүжгүүд өр­сөлджээ. Ийнхүү жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байгаа “Гэгээн муза” наа­дам уран бүтээлчдийн урам зориг болж, Мон­голын театрын түүхэнд тодоос тод гэрэлтсээр л байна.

 

ГЭГЭЭН МУЗА”-Г ОЛОН УЛС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

10 жилийн ойгоороо зохион байгуулагчид маань “Драмын мэргэж­лийн жүжигчдийн төв” нэрээ өөрчлөн “Гэгээн муза” акдеми болон өргө­жиж байгаа билээ. Мөн наадмаа олон улсын хэм­жээнд зохион байгуула­хаар болсон. Оросын ал­дарт “Золотая маска” наад­мын шүүгч болон Молдав улсын нэг хүний жүжгийн зохиолч, театр судлаач Золко Анжелина нар “Гэгээн Муза” наад­мын үндсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Түүнчлэн хот, хөдөөгийн театруудаас гадна Серби, АНУ, Косово улсын уран бүтээлчид Монголын теат­рын урлагийн дээд шагна­лын төлөө өрсөлдөх аж. Энэ жил 14 бүтээлээр 60 гаруй уран бүтээлч авьяас билэгээ сойж байна. Энэ жилийн наадмын бас нэ­гэн онцлог нь инээдмийн болон ганц хүний жүжиг гэсэн хоёр төрөл шилдэгт өрсөл­дөхөөр багтсан явдал юм.

Ч.ГАНТУЛГА /ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН/

поисковые системы раскруткачехол клавиатура для ipadlodon escortsкак оплатить кредит в альфа банкеправила восхождени¤ на килиманджаропомогите взять деньги в долг срочнокредит для бизнеса альфа банкaltezza climbingтанзани¤ ценыкупить алюминиевую посудараскрутка сайта в сшапоисковое продвижение сайтов москва


Алсаас гэрэлтэх үзэсгэлэнт муза
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex