Нууц амрагаа эхнэр нь болмогц ямар ч амтгүй болчих вий гэж хөнгөмсөг Эрдэнэбат айжээ

Эхнэрийнхээ найз Шүрэнтуяатай явалддаг болсноосоо хойш мань эр Тэрбишмаагийнхаа өмнө нууц амрагтайгаа харьцахдаа хоёр нүүр гаргадаг нэгэн ажилтай болжээ. Нөхрөөсөө салсан Шүрэнтуяа зарим өдөр тэднийд ирж Эрдэнэбатын доор муур шиг гиншин гангинаж хэвтэхдээ “Чи надаас салж чадахгүй юм чинь Тэрбишмаагаас салаад над дээр ир. Эсвэл чи хоёр авгайтай бол” гэж шахаж шаарддаг болжээ.

Авгайнх нь хажууд Шүрэнтуяа бол царайлаг бөгөөд гол шиг сайхан бие хаатай хүүхэн. Хорин жил амьдрах хооронд Тэрбишмаагийн турьхан гоолиг бие мариалаад хэлбэр галбираа алдан тарган цагаан авгай л болсон хэдий ч Эрдэнэбат эхнэрээсээ салах тухай бодож байсангүй. Шүрэнтуяа гэртээ хоёр хүүхэдтэйгээ амьдардаг ба нөхрөөсөө салж арван жил ганцаар явахдаа сүүлийн нэг жилийг Эрдэнэбаттай нууц амрагийн явдлаа бараг эхнэр нөхрийн харилцаа болтол гааруулсан байна. Ямартаа л нуудгай эрдээ “Эхнэрээсээ сал” гэж шаардах вэ. Эрдэнбат авгайгаасаа салахгүй мөртлөө бараг өдөр бүр шахам Шүрэнтуяатай бөгс бөөрний цэнгэлд шумбана. Шүрэнтуяа ч түүнийг өдөр бүхэн секстэнэ гэж тулган шаардсан төдийгүй дур хүсэлдээ шатаж явдаг жинхэнэ галт уул мэт халуун янаг хүүхэн байжээ. Эрдэнэбаттай нууц амрагийн харьцаатай атлаа хааяа ондоо эрчүүдтэй энгэр зөрүүлээд хуял тачаалдаа халуурч явдгийг мань эр мэднэ. Надаас өөр эрчүүдтэй явдгаа татахгүй бол би чамаас холбоогоо тасална” гэж дарамталсан биш “Тэг л дээ. Харин чамайг надтай бүтэн жил гаруй өвөр түрийгээ өдөр бүхэн хуваалцсаныг эхнэрт чинь хэлчихвэл чи яах вэ” хэмээн бойкотлуулаад мань хүн амаа хамхисан билээ.

Ор хөнжлийн ажил үйлдээ Тэрбишмаа дургүйцээд байдаггүй боловч тийм ч тачаангуй бишийг Эрдэнэбат мэднэ. Долоо хоногт байтугай хагас сард ганцхан удаа загас наадуулж байвал илүү хүсэж шаардаад байдаггүй тул мань хүн өдөр бүхэн өглөө, өдөр, оройн аль нэгэн боломжтой үеэр Шүрэнтуяатай уулзаж хагас цагийн турш хар хөлсөө асгартал янагладаг авай. Авгай нь дур тавихдаа ч дуу алдаж гиншихгүй бөгөөд банз шиг гулдайж хэвтэхээс цаашгүй бол Шүрэнтуяа эр эмийн илд, лянхуа хоёрыг учруулсан цагаас эхлээд гангинан гиншиж, чарлан ёохилж эхэлдэг асар тачаангуй бүсгүй учир Эрдэнэбатад түүнтэй учрах бүр аз жаргалын таашаалыг бие махбодоороо бүрэн эдэлдэг билээ. Шүрэнтуяатай янаглана гэдэг нэг талын тамирчин шиг уралдааны замд цуцаж ядрахаа умартан гүйхтэй адил ялан дийлэхийн хүсэл шуналыг асгаруулна. Нөгөө талаар тайзанд гарсан дуучин шиг хоолойн өнгөө алдалгүй сайхан дуулахын төлөө мэрийдэг лүгээ адилаар хамаг хүчээ шавхана. Тэр бүгддээ Эрдэнэбат хязгааргүй их таашаалын мэдрэмжид умбан жаргадаг юм.

Харин эхнэрээсээ бол ямар ч дур ханамж, бие сэтгэлийн таашаал, гайхалтай сайхан мэдрэмжийн аль алийг авч үзсэнгүй. Тэгсэн мөртлөө эхнэртээ нөхрийн үүргээ сард хоёр удаа заавал гүйцэтгээд буруу харан хурхирна. Тэрбишмаагийн тарган өгзгийг базаж хэвтсэнээс Шүрэнтуяагийн хатуу чардгар өгзгийг илж байх нь илүү их дур сэрэл төрүүлдгээс гадна бүтэн өдрийн хүсэл таашаалыг олгодог нь түүнд тааламжтай байдаг болсон юм. Гэтэл эхнэр нь гэв гэнэтхэн тулган асуужээ.

- Шүрээ та хоёр явалдаад удаж байгаа гэдэг үнэн үү!.. Ганцхан хормын өмнөхөн Эрдэнэбат авааль гэргийдээ эр хүний үүргээ биелүүлээд дөнгөж буруу харан хэвтээд хурхирахыг завдаж байсан билээ. Тэгтэл авгай нь балмагдан цочтол тэгж асуудаг байна. Эрдэнэбатад хэлэх үг байсангүй. Амаа ангайлгах нь бүү хэл алмайрч тулгамдсандаа скоч гэдэг цавуутай цаасаар уруул амаа наалгуулсан юм шиг дэмий л хий ангалзжээ. Авгай нь яаж мэдсэн нь сонирхолтой байв.

- Үнэн гэдэг нь илт байна. Чи Шүрээгийнд очвол оч доо. Манайд амьдрах чиний томилолтын хугацаа хэтэрсэн бололтой гэж авгайгаа хэлэхэд Эрдэнэбат сандраад,

- Юун томилолт вэ! гэж арай ядан дуугарчээ.

- Надтай амьдрах хугацаа чинь дууссаныг л хэлж байна.

- Чамд хэн тэгж хэлдэг байнаа. Чи ийм худал үгэнд итгэсэн гэж үү!

- Шүрэнтуяа өөрөө надад хэлсэн бол чи бас худлаа гэж гүрийх үү?

- Шүрээ өөрөө хэллээ гэж үү. Тэнэг өлөгчин!..

- Тэр өлөгчинтэй одоо амьдрах болж дээ чи!

- Чи намайг хөөж байгаа юмуу?

- Шүрээ та хоёр үүнийг хүссэн биз дээ?

… Маргааш өглөө нь Эрдэнэбат босож үүргэвч цүнхэнд хэдэн ойр зуурын хувцсаа хийгээд гарчээ. Тэрбишмаа түүнийг яван явтал зочдын өрөөндөө бүгээд гарч ирсэнгүй. Хоёр хүүхэд нь сургуульдаа явсан тул тэднээс өөр хүн байгаагүй билээ. Байрны гадаа Шүрэнтуяа түүнийг хүлээгээд зогсож байв. Эрдэнэбат нууц амрагаа үзээд дур сэрэл нь буцлан тачаадахыг маш их мэдэрсэн бөгөөд хэрэв харанхуй агаад хүн амьтангүй байсан бол шууд дарж авахад бэлэн буйгаа мэдэрчээ. Энэхэн үед урьд шөнө Тэрбишмаагийн “Нууц амраг чинь маргаашнаас чиний эхнэр болно” гэсэн үг санагджээ. Тэр л үед эхнэр болчихоороо эмэгтэй хүний амт шимт алга болдог гэсэн үг бас бодогджээ. Хэн мэдлээ дээ.

АЛАГ ХОРВОО

раскрутка сайтачехол для ipad mini спбagency escort dubaiдам деньги в долг в кировекак закрыть кредитную карту альфа банкакупить тур в африкунатронвосхождение на килиманджаро киев цекредит под открытие бизнесатуры на шри ланку на двоихпроверка позиций по ключевым словампродвижение сайта в топ 10


Нууц амрагаа эхнэр нь болмогц ямар ч амтгүй болчих вий гэж хөнгөмсөг Эрдэнэбат айжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.