Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо 1985 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хорвоод мэндэлжээ. Тэрбээр жил бүрийн төрсөн өдрөө нүсэр тэмдэглэдэг ч энэ жил гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд даруухан тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүний төрсөн өдрийн үдэшлэг “Blue Sky” цамхагийн нэг давхарт тун саяхан нээлтээ хийсэн “Vegas” клубт цомхон болсон байна.
Анугийн төрсөн өдрийн сюрприз тус клубт урилгаар ирэн дуулж буй “Crash Motion” хамтлаг байсан юм.
Хамтлагийнхан дуучин бүсгүйн 27 насны төрсөн өдрийг дуу, хууртай болгосон төдийгүй найз бүсгүйчүүд тэдний дуунд бүжиж, нэгэн үдшийг доргио өнгөрүүлжээ.











Ө.Халиун/www.INET.mn