Дуучин Нара “Үтрээний хүүрнэл” өгүүлж, поп Сараа “Жульетта” болох гэнэ

Алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео Жульетта”-ийн түүхийг Азид анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жерард Пресгурвичийн хөгжмийн найруулгаар монголын үзэгчдэд хүрэхээр болжээ. Гэхдээ уг бүтээлд монголын рок, попын дуучид тоглох гэнэ.

МУГЖ Б.Сарантуяа, “Классик Жем” хамтлаг, “A- Capella” хамтлаг болон ДБЭТ-ын жүжигчин Б.Нармандах зэрэг уран бүтээлчид гол дүрд нь тоглож, тайз, хөгжим, гэрэлтүүлгийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийх аж.

Түүнчлэн дууны үгийг Францын уран бүтээлчид хариуцан ажиллах бөгөөд “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг дуучид болон жүжигчид анх удаа тайзнаа ирэх тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгох юм.дашрамд сонирхуулахад дуучин Нара “Үтрээний хүүрнэл”-д гол дүр бүтээнэ гэнэ.

Түүний хувьд дууны уран бүтээлээ түр завсарласан Нара саяхнаас “Show buzz” нэвтрүүлэг хөтлөн үзэгчдийг хөгжөөж байгаа. Нэвтрүүлгийнхээ дугаар бүрт сонирхолтой яриа өрнүүлж, урьсан зочдоо алмайруулж чаддаг дуучин бүсгүй хүмүүнлэгийн ажилд ч гар бие оролцож яваа гэнэ.

Тэрбээр энэ сарын 30, 31-нд Улсын филармонийн тайзан дээр тавигдах “Үтрээний хүүрнэл” жүжигт оролцохоор болжээ. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхий нийтийн V-Day хөдөлгөөнд “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага нэгдсэн бөгөөд дэлхийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Үтрээний хүүрнэл” жүжгийг толилуулах гэнэ.

Энэхүү жүжгийн бүх орлого хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зориулагдах бөгөөд дуучин Нара ч охид, эмэгтэйчүүдийнхээ төлөө өөрийн чадах зүйлээр тус нэмэр болох гэж байгаадаа баяртай яваа гэнэ лээ.

Эх сурвалж: 

aracerаквалооdubai agency escortвзять займ на карту быстронациональный парк гора килиманджаробыстрый займ на карту сбербанкотдых в танзании отзывы стоимостькилиманджаро турфирмапутевки на май в сочиаксессуары для ванной fixsenпозиции сайта яндексприбор биомедис отзывы


Дуучин Нара “Үтрээний хүүрнэл” өгүүлж, поп Сараа “Жульетта” болох гэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.