Дуучин Нара энэ сарын 30, 31-нд Улсын филармонийн тайзанд “Үтрээний хүүрнэл” жүжигт тоглохоор зэхэж байна.
Дэлхий дахинд жил бүрийн V-Day хөдөлгөөний хүрээнд АНУ-ын зохиолч Eve Ensler-ийн “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” хэмээх шилдэг хандивын жүжгийг тоглодог юм байна.
Харин түүний оролцон тоглох “Үтрээний хүүрнэл” жүжиг охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөхөөс сэргийлсэн агуулга бүхий дэлхийн шилдэг бүтээлүүдийн нэг юм.
Энэхүү жүжгийн бүх орлого хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зориулагдах гэнэ. Дуучин Нара охид, эмэгтэйчүүдийнхээ төлөө өөрийн чадах зүйлээр тус нэмэр болох гэж байгаа нь энэ гэж хэлсэн.
Зохиолч Eve Enslerийн The Vagina Monologues бүтээл нь “The New York Times” сэтгүүлээс “хөгжилтэй” бөгөөд “зүрх шимшрүүлэм”, “Daily News” сониноос “оюунлаг” бөгөөд “эрэлхэг зоригтой” хэмээн өргөмжлөгдсөн байна. Энэ бүтээл эмэгтэйчүүдийн амсаж туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачдаг гэжээ.