Ричард Гирээс яагаад салсанаа Синди Кроуфорд дэлгэлээ

Цагтаа царайлаг жүжигчин Ричард  Гир, супермодель Синди Кроуфорд нар Холливудын хамгийн үзэсгэлэнтэй хосод тооцогдож байсан билээ. Тэд аль 1995 онд хоёр тийш болсон бөгөөд хэрэгт дуртай хүмүүс тэдний салалтын эргэн тойронд олон тооны цуу яриа дэгдээсэн юм. Харин хоёр алдартан тэр талаар таг дуугүй байсан бөгөөд чухам юуны учраас салсан гэдгээ хэнд ч хэлээгүй аж.

Тэгвэл өдгөө 47 настай загвар өмсөгч бүсгүй амьдралынхаа тэр үеийн талаар илэн далангуй ярихыг зөвшөөрсөн байна. Синди Кроуфорд, Ричард Гир нар 1987 онд нэрт гэрэл зурагчин Херб Ритцийн гэрт болсон нэгэн цайллагын үеэр танилцжээ. “Тэр үед би 21 настай байлаа. Залуухан, гэнэн охин байж билээ. Тэнд очоод би алдартай олон хүнтэй таарсан. Тэр дунд Ричард байсан юм. Бид хоёр тэр даруй л уулзалдаж эхэлсэн. Яг тэр үед л би нэр алдартай болсон билээ” хэмээн Синди бүсгүй Америкийн телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфригийн хөтлөн явуулдаг нэвтрүүлэгт орохдоо ярьжээ.

Дөрвөн жилийн дараа тэд гэрлэсэн бөгөөд дахиад дөрвөн жилийн дараа салсан билээ. Тэднийг гэрлэхэд Гир 42 настай, Кроуфорд 25-тай байсан юм. Тэднийг хүмүүс “Зууны хос” хэмээн нэрлэж байжээ. Тэд нэг нэгэндээ ухаангүй дурласан тул ямар тэс ондоо, өөр үзэл бодолтой хүмүүс вэ гэдгээ анхаарах сөхөөгүй байсан гэнэ.

“Бид 17 насны зөрөөтэй байсан нь салалтын гол шалтгаан болсон юм. 20 настайдаа би Ричардын араас явахад бэлэн байсан. Тэр ч намайг тийм байдалтай байгаасай гэж боддог байв. Тэр хөтлөөд явна, харин би дагана. Гэвч нас ахих тусам би түүний ард нь бус ядаж хажууд нь явахыг хүсч эхэлсэн. Тэр маань үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм” гэж загвар өмсөгч бүсгүй ярьжзэ.

Хэдийгээр тэдний гэрлэлт хагацлаар өндөрлөсөн ч Кроуфорд үүнийг бүрэн уналт гэж үздэггүй байна. “Бүх юм болдгоороо болсон. Ричард бол ухаантай эр хүн. Түүнтэй учраад би олон шинэ зүйлийг мэдэж авсан. Бидний гэрлэлт миний амьдралын томоохон чухал хэсэг болсон юм” хэмээн Кроуфорд бүсгүй өгүүлэв.

1998 онд Синди зоогийн газрын эзэн Рэнди Гербертэй гэрлээд Пресли хүү, Кайа охиноо төрүүлжээ. Харин Ричард Гир 2002 онд загвар өмсөгч Кэри Лоуэллтэй гэрлэсэн бөгөөд 2004 онд 55 насандаа анх эцэг болсон билээ. Кэри түүнд Гомер нэртэй хүү төрүүлж өгсөн юм.

Ричард Гир

ЭХ СУРВАЛЖ: МАШ НУУЦ

раскрутка сайтакупить айфон 4 в спбdubai sex guideзайм онлайн на банковскую карту без отказакредитная карта эволюцияденьги в долг на карту маэстрокилиманджаро мачаме картасупер кредитка от дельта банкадельта банк взять кредитную картуразработка android приложениякак узнать тицэффективное лечение гриппа


Ричард Гирээс яагаад салсанаа Синди Кроуфорд дэлгэлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.