Анжелина Роска: “Бурханд илгээсэн захидал” Монголын урлагт том тэсрэлт болсон

Ч.ГАНТУЛГА, Б.БАТТҮШИГ

ДэлхийнтеатрынөдөртзориулсандрамынурлагийншилдгийгтодруулахГэгээнмузанаадамамжилттайболжөндөрлөсөн. Туснаадамэнэжилээсолонулсынчанартайболж, дэлхийдхүлээнзөвшөөрөгдсөнбилээ. МөнанхудааНэгхүнийжүжиггэсэнтөрлийгнэмжоруулснаарааонцлог. Энэтөрөлдерөнхийшүүгчээр  ажилласанМолдавулсыниргэнтеатршүүмжлэгч, найруулагчАнжелинаРоскатайярилцлаа.

-ТаГэгээнмузанаадмыгурилгаариржшүүсэн. Сэтгэлдчиньхүрсэнгайхалтайбүтээлолонбайжчадавуу?

-Бусад жүжгүүдийг үзэж амжаагүй. Зөвхөн нэг хүний жүжгийг л үзсэн. “Бурханд илгээсэн захи­дал” жүжиг их таалагдсан. Дүрийн хувиралт, жү­жигч­ний чадвар, найруулаг­чийн тавилт гээд бүх зүйл нь яг тохирсон байна лээ. Жүжигчин өтөл настай болоод, хүүхэд үе рүүгээ буцаж очдог хэсэг байдаг юм. Тэр хэсгийг гайхалтай най­руул­сан санагдсан. Жүжигчин тайзны араар дөнгөж ороход дэлгэцэн дээр түүний хүүхэд байх үе гарсан. Яг л бодит, хүүхэд болчихсон юм шиг ха­рагд­сан. Энэ бол цэвэр жүжиг­чин, найруулагч хоёрын ур чадвар, ойлголцол шүү дээ. Би тэр жүжигт тоглосон бүсгүйд санал тавьсан намайг явахад бичлэг хийгээд өгч явуулаарай би мэргэжлийн хүмүүст үзүүлье гэж.

-Нэгхүнийжүжгийнонцлогньюувэ?

-Уламжлалт театрт бол Станиславский үеэс жүж­гийн үйл явдал, бүтэц, хэлэх гэсэн санааг най­руулагч л мэддэг байсан. Жүжигчин хүссэн хүсээ­гүй найруулагчийн заав­раар тоглодог. Харин нэг хүний жүжигт жүжигчин өөрийгөө бүхэлд нь нээх боломжтой. Жүжигчин өөрөө өөртөө найруулагч байж болно. Өөрийнхөө хүссэн зүйлийг гаргаж, задгай тоглох нөхцлийг олгодог юм. Ер нь урлаг хуучны сонгодог байдлаа­саа нэлээд хэлбийсэн шүү.

-Жүжигчидбүгдээрээнайруулагчтайажилласан. Манайнайруулагчдынурчадвархэрсанагдсанбэ?

-Нөгөө л “Бурханд ил­гээсэн захидал” жүжгээр жишээ авмаар байна. Най­­руу­лагч нь эмэгтэй хүн гэсэн. Жүжгээ маш сайн ойл­госон, жүжиг­чин­тэйгээ нэг хүн шиг сэтгэж чадсан байна лээ. Жүжгийн ард сонсогдох ая, шум, тайз засалт бүгд гайхалтай сон­голт. Мон­голын найруу­лагчид ур чадварын хувьд хаана ч гологдохгүй. Гэх­дээ нэг хүний жүжиг гээд нэрнээсээ л ойлгогдож байгаа байх. Жүжигчин нэгдүгээрт тавигдана. Ми­ний хувьд нэг хүний жү­жигт найруулагч оролцох нь буруу санагддаг. Энэ нь найруулагчгүй ажиллана гээд жүжигчин өөрийнхөө хүслээр аашлахыг хэлээ­гүй шүү. Тайз бол хамтын урлаг. Жүжгийн ард сон­согдож байгаа дуу шум, тайз, жижиг хэрэглэл хүр­тэл маш чухал үүрэг гүй­цэтгэдэг. Тиймээс жүжиг­чин өөрийгөө маш сайн бэлдэж, зохиолчтой нь уулзаж, дүрийн судалгааг өндөр төвшинд хийж, сэт­гэлзүйгээ эртнээс бэлдэх хэрэгтэй. Нэг хүний жү­жиг дэлхийн урлагт цоо шинэ хуудсыг нээж байна. Санхүүгийн хувьд ч хэм­нэлттэй. Бүхэл бүтэн теат­рыг нүүлгээд өөр улсад аваачиж тоглолт хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Ха­рин нэг хүний жүжигт жүжигчин өөрт хэрэгтэй зүйлийг цүнхлээд гарахад л хангалттай. Энэ төрөл жүжигчдэд асар том бо­ломж, дэлхийд өөрийгөө таниулах гарц болж байна.

-Нэгхүнийжүжигхаа­наасүүсэлтэйвэ. Ямарзамналаархөгжижирэв?

-Яг тэнд үүсэлтэй гэж тодорхойлох боломжгүй. Цаг үеийн өөр өөр нөхцөлд өөр өөр байдалтайгаар гарч ирсэн юм. Бүр со­циализмын үед ганцаараа жүжиглэх үзэгдэл байсан гэж үздэг. Харин одоо улс болгонд энэ төрлөөр тэс­рэлт хийсэн жүжигчид төрж байна. “Бурханд ил­гээ­сэн захидал” гэхэд л Монголын урлагт тэсрэлт хийсэн. Косовогийн жү­жиг­чин “Хайрцган доторх жүжигчин” гэсэн жүжиг тавьсан. Бас л маш өвөр­мөц, сонин санагдсан.

-Энэжилийннаадамдгадаадаасжүжигчидиржоролцсон. Манайуранбүтээлчидтэйхарьцуула­хадурчадварынялгаабайнауу?

-Нийт долоон жүжиг үзсэн. Бүгд л өөр өөрийн­хөөрөө сэтгэсэн. Өөр өө­рийн онцлогтой санагдсан. Монголын жүжигчид уламж­лалт, сонгодог талаа хэтэрхий барьдаг юм шиг харагдсан. Тэр нь хөдөл­гөөн, бүжиглэж байгаа бүжгэн дээр нь илэрч бай­на лээ. Түүнээс биш ур чадварын хувьд гайхалтай.

-Энэаргабарилаасяажангижрахвэ?

-Хамгийн чухал нь туршлага солилцох. Гадаа­дын өндөр хөгжилтэй ор­нуу­дын уран бүтээлчидтэй туршлага солилцож, уул­залт, ярилцлага зохиох хэрэгтэй. Нэг нэгнээсээ суралцах нь чухал. Тэгж байж уран бүтээлчид өсч дэвждэг. Өөрийгөө хөг­жүү­лэхгүй бол жүжигчин хүн гундана, унтарна. Эх­нээ­сээ л өөрийгөө эвдэж чадахгүй нэг арга барилд орчихвол буцаж гарахад хэцүү.

-Татайзжүжигчинтэй­гээтоглодоггэжхэлсэн. Манайтеатрынтайзза­салт, технологихэрсанагдав?

-Тайз, технологийн талд дутагдалтай зүйл ха­рагдсан. Шинэчилж, ор­чин үеийнх болгомоор зүй­лүүд  ч их байна лээ. Ер нь театр шүүмжлэгч хүн гашуун ч гэсэн үнэнийг л хэлдэг. Ажлаа хийж яваад уран бүтээлчдийн хувьд дайсан нь болчихдог ч үе гардаг. Энэ чинь л бидний ажил шүү дээ. Харин Мон­голын жүжигчид хү­ний үгийг сонсч чаддаг сайн талтай юм байна лээ. Биеэ тоож, одын өвчнөөр өвчлөөгүй. Ийм хүмүүс амжилтанд хүрнэ. Дэлхий дээр маш олон арилжааны театрууд байдаг. Тэдэнд мөнгө олох нь л чухал. Урлаг хөгжиж, дэвших нь хамаагүй. Гэхдээ эдгээр хүмүүсийг уран бүтээлчид биш гэж хэлээгүй шүү. Театрт шинэ урсгал гар­гаж ирэх явдал байдаг. Харин жинхэнэ уран бү­тээл­чид урлагийн төлөө зовнидог. Урлагийг утгаар нь хийхийн төлөө хөдөл­мөрлөдөг юм. Танайд чин сэтгэлтэй уран бүтээлчид олон байна лээ.

-Манайдтеатрынхү­рэлцээбагаюмшигса­нагд­даг. Ерньолонтеатр­тайбайхчухалуу?

-Танайд ганцхан төв театр байдаг гэж сонссон. Олон театр байвал өрсөл­дөөн дундаас сайн уран бүтээл төрөх тохиолдол бий. Гэхдээ одооны хүмүүс ухамсартай болчихсон шүү дээ. Хаана очиж юу үзэхээ сайн мэднэ.

-Нэгхүнийжүжигөн­дөртөвшиндхөгжсөноронбайгааюу?

-Хэлэхэд хэцүү л дээ. Канад, Орос зэрэг орнуу­дад нэг төвшинд л хөгжиж байна. Манай оронд гэхэд л арван хэдэн жилийн өмнө орж ирсэн. Харь­цангуй залуу урлаг гэж ойлгож болно.

-ЕрньМолдавулсадальшатандаахөгжижбайна. Энэтөрлөөрдэл­хийдтанигдсанчадварлагжүжигчинбийюу?

-Манай улсын урлаг ч бусадтай адилхан хөгжиж байна. Энэ төрлөөр уран бүтээл хийх сонирхолтой залуус олон болсон. Сур­галт зохиодог. Энэ нь л том амжилт. Нэг хүний жүж­гийн төрөл цаашдаа маш хурдацтай хөгжинө гэж бодож байна. Манайд яг энэ төрлөөр дагнадаг нэг гайхалтай жүжигчин бий. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын фестива­лиас олон шагнал хүртсэн.

-Шүүмжлэгчнайруу­лагчхүнээсасуухад  дэл­хийнурлагямарзамаарурагшилжбайна?

-Дэлхийн урлаг маш хурдтай хөгжиж байгаа. Урлагийн олон төрөл гарч ирсэн. Энэ бол том ололт. Жүжигчид мэргэжлийн хувьд сайжирч байна. Хууч­ны баригдмал байд­лаас аль болох зайлсхийж, шинэ, чөлөөтэй сэтгэж байна. Цаашдаа ч энэ замналаараа хөгжинө гэ­дэгт итгэж байна. Танай монголын урлаг ч ялгаа­гүй. Дэлхийн тавцанд өр­сөлдөхөд ойрхон байгаа шүү. Хамгийн гол нь су­рал­цах. Цаг минут бүрт бусдаас суралцаарай, урлагт сэтгэл зүрхнээсээ хандаж хайрлаарай гэж захимаар байна.

-Монголдирсэнанхнысэтгэгдлийгчиньасуухгүйөнгөрччадахгүйнь?

-Танай улс надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүл­лээ. Бүх зүйл нь гайхалтай сонин содон байсан. Би буугаад л бараг уулга алд­сан шүү. Танай улсыг тэс өөрөөр төсөөлж ирсэн. Наашаа ирэхийн өмнө манай найзууд гэр бү­лийн­хэн чи яах гэж шүүгчээр очъё гэж зөвшөөрч байгаа юм бэ. Бараг л соёл ир­гэнш­лээс тасарсан улс мэтээр  сануулж байсан. Дулаан хувцаслаарай гээд л. Харин эсрэгээрээ бай­сан нь сайхан. Хэдхэн жилийн өмнө хот дотор нь морин тэрэг явдаг гэж ярьж байсан санагдана. Гэтэл өндөр байшин ба­рил­гууд сүндэрлэсэн их сайхан нийслэлтэй юм. Би одоо гэртээ нүүр бардам очно. Монгол их сайхан улс шүү гэж ам бардам хэлнэ гэж бодож байна. Танай иргэд дулаахан энер­гитэй санагдсан. Ха­жуугаар өнгөрөх хүн бүхэн инээмсэглээд л. Гадны хүн гэж бодохгүй, их хүндэтгэлтэй харилцдаг юм билээ.

-Монголдирэхийнхээөмнөманайулсынтухайтөсөөлөлбайсануу?

-Монгол гэхээр хүн бүхний сэтгэлд Чингис хаан л буудаг байх. Би ч гэсэн Чингисийн Монгол гэхээс өөр зүйл мэдэхгүй байсан.

-Сэтгэлдчиньүлдсэнхамгийнсайхангазарюубайв?

-Жанрайсаг бурханд мөргөсөн. Тэр үе үнэхээр гайхалтай. Өөр соёл, өөр эрин зуунд ирчихсэн юм шиг нэг л үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Би өөрийгөө шал өөр хүн болчихлоо л гэж бодсон. Одоо эх орондоо очихоор гэрийнхэн минь намайг таних байгаа. Хэрвээ та­них­гүй бол эргээд ирнэ шүү./инээв/ Бас Зайсан толгой дээр гарсан. Тэр өндөрлөгөөс танай хот үнэ­хээр үзэсгэлэнтэй харагддаг юм билээ.

-Танайулсхэрхэнхөг­жижбайна?

Харин манай орны хувьд хэцүү шүү дээ. Баян ядуугийн ялгаа их. Танай орон шиг жигд хөгжиж чаддаггүй. Баячууд нь л улам баяжаад байдаг. Бая­чуудын хороолол л гоё сайхан байдаг. Энгийн иргэдийн амьдардаг хо­роол­лууд өрөвдөлтэй шүү дээ. Зарим газар нь цахил­гаан байхгүй, зам нь эв­дэр­чихсэн. Машин ява­хад хэцүү. Энэ байдал­тайгаа дасан зохицоод амьдра­хаас арга байхгүй. Тэгэхэд танай улсын ир­гэд харь­цангуй амар, тай­ван хүс­сэ­нээрээ амьдарч чадаж байна. Энэ чинь л танай улс баян байна гэ­сэн үг.

ЗУУНЫ МЭДЭЭdeeoаквалоо новостиnew york independent escortальфа банк кредитная карта visa platinumбыстрый займ переводоммай тур официальный сайтдам деньги в долг под расписку читаальфа банк кредитная карта какой процентоформить кредитную карту дельта банк через интернетгорячие путевки во вьетнамбесплатная реклама в социальных сетяхподдержка веб сайтов


Анжелина Роска: “Бурханд илгээсэн захидал” Монголын урлагт том тэсрэлт болсон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.