Хар үстэй эрчүүд секст тэргүүлэгч байхын төлөө тэмүүлдэг

Ямар ч эр хүнийг гаднаас нь хараад өөртөө хэр итгэлтэй, амьдралыг ямар өнцгөөс хардгийг анхны сэтгэгдлээр дүгнэж болно. Харин гаднах дүр төрхөөр нь ор хөнжлийн чадварыг нь урьдчилан дүгнэж болохгүй билээ. Гэхдээ сайн ажиглаж чадвал секст хэр болохыг нь бас мэдэж болно шүү.

Булчинлаг өндөр: Булчин шөрмөс нь зангирсан, өндөр сайхан залууд татагдахгүй байхын аргагүй. Гэвч зангирсан булчин ор хөнжлийн ажилд ашиг тус өгөх нь ховор. Биеийн хүчний дасгал ядартлаа хийж, янз бүрийн бэлдмэл хэрэглэх нь бэлгийн чадавхид муугаар нөлөөлдгийг барууны секс судлаачид тогтоосон нь бий.

Намхан нуруутай: Америк эрдэмтдийн судалгаагаар бол эр хүн гадна төрхөөрөө сармагчинг хэдий чинээ их санагдуулж байна сексийн эрч хүч нь төдийчинээ сайн байдаг гэнэ. Сексийн чадвар хүнд анхнаасаа л заяагдсан учир тэр нь генетикийн төвшинд байгаль дэлхийтэйгээ илүү ойр байгаа хүн төрөлхтний төлөөлөгчдөд илүү их хадгалагдаж үлддэг гэсэн баримт бий. Богинохон хөл, намхан (170 см хүртэлх) нуруу нь түүнд бэлгийн гормон болон бүр бага насанд л бий болж эхэлснийг гзрчилж байгаа юм.

Амьтанд дурлагсад: Германы сэтгэл судлаачид эрчүүдийн сексийн хандлагыг чихрийн цаас яаж задалж буйгаар нь тодорхойлж болно гэж үзжээ. Хэрэв чихрийн цаасыг задлаад шууд л шидчихдэг бол илүү дутуу ямар нэгэн энхрийлэлгүй түргэн секст дуртай аж. Харин цаасаар нь янз бүрийн хэлбэр дүрс хийдэг аваас ор хөнжилдөө ч гайхамшгийг бодож олдог гэнэ. Тэгвэл дөрвөлжин хэлбэртэй болгон нугалж хэсэг хэсгээр нь салган нээж байвал хэт шаргуу ч арга тактик сайтайнх. Тал тал тийшээ дэлгээд, хэр уяныг нь үзэх мэт бол еертөө тийм ч итгэлтэй биш үргэлж дэмжлэг хүсч байдгийн шинж. Цаасыг үрчлээгүй болгон илж тэнийлгэж байвал энхрийлэлдээ төгс сайн. Харин нямбайлан эвхэж халаасандаа хийчихвэл загас наадуулахдаа уламжлалт аргаас өөр юуг ч санал болгодоггүй гэнэ.

Харц: Хэрвээ бүсгүй таныг тэр дотроо тайчиж буй мэтээр дүрслэн дээрээс доош ойр ойрхон хараад байвал түүнээс болгоомжил. Та түүний хувьд зөвхөн ганц үдшийн л жаргал байж мэднэ. Харин цаг үргэлж нүд рүү чинь харахыг хичээж байвал оронд орохоороо танд дээд зэргийн таашаал өгөхийг хичээх болно.

Үсний өнгө: Эрчүүдийн үсний өнгө секст хэр нөлөөтэйг судалж байсан канад эрдэмтэд сонирхолтой үр дүнд хүрчээ. Хар үстэй эрчүүд ор хөнжлийн асуудалд тэргүүлэгч байхыг тэмүүлдэг ба төрөл бүрийн туршилт хийх дуртай, ургуулан бодож сэтгэхдээ сайн. Шаргал үстнүүд илүү даруу, тайван, гэнэтийн ямар нэг зүйлээс холуур явахыг хичээдэг. Улаан хүрэн үстэйчүүд хар үстнүүдийн шинжийг өөртөө агуулж байдаг агаад энэ нь ор хөнжилдөө тааварлахын аргагүй байдагт нь нөлөөлдөг. Мөн өтгөн шулуун үстэй эрчүүд зөөлөн үстэйчүүдээ бодвол сексийн идэвхээр илүү гэнэ.

Хамар: Том хамартай эр хүний нөгөөдөх нь тэр хэрээр урт, том байдаг гэж эмэгтэй та дуулж л байсан биз. Америкийн эрдэмтэд нарийвчилсан хэмжээс хийж хамрын болон бэлиг эрхтний хэмжээнд ямар ч холбоогүйг тогтоожээ. Гэхдээ хамар нь махлаг, том болон эрхтний хэмжээ нь дунджаас дээгүүр байдаг гэсэн ганцхан холбоог л илрүүлсэн байна.

Гар: Эмэгтэйчүүдийн ихэнх нь ямар ч эрэгтэйг гараар нь таньж мэдэх анхны алхмаа хийдэг гэнэ. Хэрэв гарын хуруунууд нь урт бол эр хүний бахархал нь дунджаас дээгүүр гэдэгт тэд итгэдэг. Үүнээс гадна олон эмэгтэй сайхан  хуруутай эрчүүдийг энхрийлэлдээ илүү мэдрэмжтэй гэж үздэг. Энэ нь зарим талаар үнэний хувьтай. Харин гарын хэмжээ тийм ч зүй биш аж. Жижиг гартай зарим эр харин ч том эрхтэнтэй байх нь бий.

Дуу хоолой: Эр хүн хэдий чинээ аядуу, чихэнд сонсголонтой дуу хоолойтой байна, тэр хэрээр удаан, халуухан сексийг бэлэглэгч байдаг гэнэ. Ихэнхдээ романтик, хайр дурлалдаа адал явдал эрэлхийлэгч, сексийн уран зөгнөл, мөрөөдөлтэй эрчүүдийн дуу хоолой тааламжтай сайхан байдаг аж.

Яриа өрнүүлэх арга: Хэрэв асууж лавлах нь давтагдаад байвал тэр оронд орохоороо итгэлгүй байдал гаргадаг. Эелдэг, сонирхолтой яриа өрнүүлдэг бол дотны харьцаанд орчихоод бүсгүйдээ юу хэрэгтэй байгааг сайн мэддэгийн илрэл. Харин юм л бол “би” эсвэл найз нөхөдтэйгээ хэрхэн наргисан болоод зодооны талаар ярьж байвал та яг одоо харьцаагаа тасалсан нь дээр. Тэр хайр дурлал, янаг явдлыг зүгээр туучаад л өнгөрчихнө.

Алхаа: Хийсч буй мэт хөнгөн алхаатай эрс ор хөнжилдөө ч тийм л байх болно. Цэргийн хүн шиг тов товхийтэл алхдаг бол хэтэрхий шулуун шударга, загас наадуулахдаа өөрийгөө л бодох хандлагатай гэсэн үг. Бүжиглэж байгаа мэт налирхай алхаатай бол таашаал өгөх гэж юу байдгийг үзүүлдгийн шинж.

ЭХ СУРВАЛЖ:БОЛСОН ЯВДАЛ

раскруткачехол для ipad belkinescortбыстрые деньги займ костромаденьги в долг срочно в брянскепутевка на килиманджароотдых в танзании отзывы стоимостьмай¤ми тур стоимость путевкизаявление на получение кредита бланк скачатьдоговор поруки украинаseo позиции сайтасердечно сосудистые заболевания лечение


Хар үстэй эрчүүд секст тэргүүлэгч байхын төлөө тэмүүлдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Lach Orthodontic Specialists Огноо: 7 October 2016 Reply

They make a call the copy writer Chauncey Couey and the dog totally digs that discover. My wife and i chose to live in Montana. What I really savor doing is undoubtedly playing lacross and I’ll be starting something else along utilizing it. In his professional life he can be an auditing expert.

https://www.glassdoor.com/Salary/Lach-Orthodontic-Specialists-Salaries-E954833.htm

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex