Буудлагын спортын олон улсын хэтжээний мастер, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзулыг уншигчдын дуртай “Миний дуртай кино” буландаа урилаа. Мэргэн буудагч бусгуй “Галзуу хурд-5” кинонд тун ч дуртай юм байна.
-Та ямар төрлийн кинонд дуртай вэ?
-Ихэвчлэн зөгнөлт кино үздэг. Гэхдээ хүүхэд байхаасаа үзсэн болохоор үлгэрнйн кинонд одоо ч дуртай. Нэг хэсэг энэтхэг киногоор “өвчилсөн” байлаа. Даан ч одоо тэр бүр гарахаа больж дээ.
-Тэгвэл хамгийн дуртай киногоо нэрлээч гэвэл алийг хэлэх вэ?
-Шууд асуухаар нэр орж ирдэггүй ээ (хэсэг бодов). Аан тийм, “Галзуу хурд” киноны тавдугаар ангид их дуртай. Нэр нь бүр орж ирдэггүй, сандарлаа шүү.
-Бусад ангиудаас нь яагаад үүнд илүү дуртай юм бэ?
-Ер нь надад “Галзуу хурд” киноны машинуудын дрифт нь их таалагдцаг. Энэ кино анги өгсөх тусам үйл явдал, өрнөл нь илүү сонирхолтой болдог. Тавдугаар ангид нь өмнөхүүдийг бодвол галзуу үйл явдал их өрнөдөг болохоор надад их таалагддаг юм.
-Анх хэзээ үзэж байсан бэ?
-Найман жилийн өмнө нэгдүгээр ангийг нь үзэж байсан юм байна. Түүнээс хойш цувралуудыг алгасалгүй үзсэн.
-Анх үзсэнээсээ хойш хэдэн удаа үзсэн бол?
-Сайн санахгүй байна. Тоолж үзээгүй. Суваг солиход гарч байвал шууд л үзнэ. Наснаасаа олон үзсэн байх аа. Хоёр сарын өмнө интэрнетээр зорин байж үзсэн дээ.
-Зарим хүн мэргэжилтэйгээ холбоотой кино үзэх дуртай байдаг юм билээ. Харин таны хувьд яаж сонгодог вэ?
-Тийм шүү. Миний хувьд буудлагын спорттой холбоотой кино гарвал үзэлгүй яах вэ. Гэхдээ энэ спорттой холбоотой кино нэг их гардаггүй.
-Танд Талзуу хурд” киноны DVD-ний цуглуулга бий юу?
-Байхгүй ээ. Зурагтаар л үздэг. Ихэвчлэн бэлтгэл, сургуулилалт гээд завгүй байдаг болохоор завтай үедээ л үзнэ. Нээрэн удахгүй “Галзуу хурд”-ын зургадугаар анги тавдугаар сард нээлтээ хийх гэж байгаа. Би тэсэн ядан хүлээж байна.
Б.МАРАЛ-ЭРДЭНЭ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН