Оросын теннисчин Мариа Шарапова нийтдээ таван сая гаруй ам.долларын шагналын сантай
Майамигийн нээлттэй тэмцээнд Америкийн теннисчин Серена Уильямст хожигдож аварга болох боломжоо алдлаа. Ингэснээр тэрбээр С.Уильямстай таарсан 14 тоглолтынхоо 12-т нь ялагдал хүлээгээд байна. Харин дэлхийн тэргүүн теннисчин С.Уильямс үүнийхээ 11-т нь дараалан ялсан юм. Сүүлийн үед бэлтгэл сайн байгаа М.Шарапова дээрх нэр хүндтэй тэмцээний аваргын төлөөх тоглолтод эгч дүү хоёр теннисчний дүү С.Уильямст 6:4, 3:6, 0:6 харьцаагаар хожигджээ. С.Уильямс хоёр цаг гаруй үргэлжилсэн уг тоглолтын сүүлийн мөчид өрсөлдөгчдөө нэг ч оноо алдаагүй бөгөөд энэ тэмцээнд түрүүлснээр карьерынхаа 48 дахь түрүүг авлаа.