
Сүрчиг нь тухайн хүний зан чанарын талаар багагүй мэдээлэл өгч чаддаг байна. Тиймээс сүрчигээ зөв танихын тулд тухайн сүрчигэнд давамгайлж буй үнэрийг таних хэрэгтэй юм. Ерөнхийдөө сүрчигний үнэр дараах 5 үндсэн үнэртэй байдаг байна.

Дорно дахины үнэр

Энэ үнэрийг сонгосон бүсгүйчүүд ганцаараа байхыг эрмэлздэг бөгөөд уран бүтээл туурвихыг илүүд үздэг. Имижээрээ бусдаас ялгарч, эрхэмсэг сайхан харагдаж чаддаг. Мөн боловсролдоо анхаарч төрөл бүрийн цуглуулга хийх дуртай.

Цитрус буюу хүчиллэг үнэр

Та маш эмх цэгцтэй байх дуртай, хүмүүжил сайтай нэгэн юм. Ямагт төлөвлөгөө гаргаж түүнийгээ ягштал биелүүлдэг. Төгс төгөлдөрт тэмүүлэгч.

Жимсний үнэр

Үдэшлэг, цэнгээнд дуртай. Энэ үнэрт дурлагсдыг тааж мэдэхийн аргагүй ч найдвартай, багаар ажиллах чадвартай хүмүүс байдаг.

Цэцэгний үнэр

Нийтэч, сайн зөвлөгч бас найдвартай, үнэнч хүмүүс байдаг байна. Тэд амьдралын тууштай хань, зочломтгой гэрийн эзэд байж чадна.

Модны үнэр

Хатуужилтай бөгөөд эрхэмсэг хүмүүс. Хуучинсаг, өөрсдийгөө байнга хянаж байдаг. Ямар ч нөхцөлд тайван байдлаа хадгалж төвийг сахих хандлагатай. Энэ үнэрийг эрхэмлэдэг бүсгүйчүүд өндөр боловсрол эзэмшсэн байдаг.