Зарим католик сүмүүдэд 1980-иад оныг хүртэл “Чөтгөрийн өмгөөлөгч” нэртэй албан тушаал байжээ. Ийм албан тушаалтан үнэн зөв замналтай хүмүүсийн эсрэг бүхий л материалыг цуглуулах үүрэгтэй байсан ажээ. Бодвол олж хураасан баримтаа одоо болтол хадгалдаг байх л даа. Гэтэл өнөөх “Чөтгөрийн өмгөөлөгч” маань заримдаа “бурхны өмгөөлөгч” хэмээн огт эерэг үүргийг ч бас гүйцэтгэдэг байсан байх юм. Тэгэхээр энэ мэргэжлийн хүн хөрвөх чадвартай хос мэргэжилтэн байсан байж таарах нь дээ.