Викториа, чи яагаад ховорхон инээмсэглэдэг юм бэ?

Гайхамшигт хатагтай Викториа Бекхэмээс үргэлж асуучихмаар санагддаг асуулт гэвэл энэ. Харин энэ асуултанд “Glamour” сэтгүүл хариулт авч чаджээ. Сүүлийн үед загварын ертөнцөд цахиур хагалж буй загвар зохион бүтээгч бүсгүй маань “Glamour” сэтгүүлийн ирэх сарын дугаарын онцлох баатар болсон байна.

Викториа яагаад ховорхон инээмсэглэдэг тухайгаа “Чи мэдэх үү, би мэдэхгүй юм?! Би зураг авахуулахдаа инээмсэглэлийг ашигладаг шүү дээ. Миний бодлоор би загвар луу орохоороо инээмсэглэхээ больчихдог байх. (инээв) Хувцас, загвар миний инээмсэглэлийг хулгайлчихдаг! Би л энэ хүнийг бий болгосон. Би өөрийгөө биш гэж хэлэх гээгүй юм шүү. Харин энэ хүн гаднах байдлаараа харагдаж байгаа шигээ бүхэлдээ тийм биш гэсэн үг… Энэ ердөө л халхавч” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн тэрээр:

Викториа, Бекхэм, Victoria, Beckham, одод, тэдний, нууц, -Таван жилийн дараахь Викториаг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Би хүн бүр эрүүл саруул, аз жаргалтай байхад дуртай. Хурдацтай хөгжлийн дунд бизнес маань өсөн дэвжиж байхад, үзэсгэлэнтэй, хүчирхэг, өөртөө итгэлтэй бүсгүйчүүд олон байхад би дуртай. Бас би хэзээ ч гэж хэзээ ч хэлдэггүй. Ялангуяа дахиад нэг хүүхдийн тухай асуудалд. Миний амьдрал яг л жонглёр тоглож байгаа юм шиг. Карьер, гэр бүл, завгүй нөхөр гээд л…

-Сүүлд Дэвидийг Нью-Йоркийн загварын долоо хоног дээр харсан?

-Дэвидийн хувьд энэ анхных нь байсан. Тэр үргэлж ажиллаж, бэлтгэлээ хийдэг. Харин миний хувьд энэ шоу их чухал үйл явдал байсан. Үнэхээр их ажилласан, хичээсэн. Харин Дэвид шоу болохын өмнөх шөнө залгахад нь “Би чамайг миний дэргэд байхыг хүсч байна. Чанга тэврүүлэхийг хүсч байна. Үнэхээр их” гэж хэлсэн. Дэвид тэнд байсан нь үнэхээр гайхалтай. Тэр их гайхсан байх гэж боддог юм. Тэр тайзны арын нарийн ажлын үеэр ихэвчлэн хамт байж таардаггүй. Харин Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцоход тэр загвар өмсөгчид, үс, мake-up гээд л … Дэвид их ядарсан байх аа.

Викториагийн нээлттэй, чин сэтгэлийн хийгээд тун сонирхолтой яриа байгаа биз. Сэтгэл хөдөлж байна гээч…

Хулангоо

раскрутка сайтов созданиечехол аккумулятор для ipadhigh class escorts ukденьги в долг без банка нижнекамскпутевки май 2013деньги в долг срочно под расписку минсквакцинаци¤ при поезде в танзаниювосхождение на килиманджаро маршрут марангу отзывытуры в танзанпосуда оптом питеркупить биметаллический радиатор отоплениятиц и pr проверить


Викториа, чи яагаад ховорхон инээмсэглэдэг юм бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: misheel Огноо: 10 February 2015 Reply

uneheer gaihaltai medeelel bolj chadjee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.