С.Баярцогтын 1 сая доллараа мартаж нуусныг, Ерөнхий сайдын Ууланд гарч төөрч, тэгээд хайлгасан мэдээллээр байхгүй болгоно гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй.
С.Баярцогт хичнээн мөнгөтэй байлаа ч Монголын бүх сайт, сонинуудад мөнгөөр бороо оруулж, мөрөө баллаж чадна гэвэл худлаа. Монгол Улс чинь хуультай, Ерөнхийлөгчтэй, Ерөнхий прокурортой, бас Авилгатай тэмцэх газартай улс шиг улс. Сая долларыг авилгаар авсан байж магадгvй гэсэн сэжиг хүн бүрт байгаа тул
Швейцарийн банкинд хийгээд мартчихсан тэр их мөнгийг ямар эх үүсвэрээс олж гадаадад гаргаж нуусныг нь С.Баярцогтоос өөрөөс нь асуумаар байна. Ийм зоригтой эрхэмvvд байна уу, Элбэгдорж ерөнхийлөгчөөс, Алтанхуяг сайдаас, Авилгалтай тэмцэх газраас, Хурцаас, Дорлигжаваас асуумаар байна.
Жирийн төрийн албан хаагчийг ХОМ-ээ буруу бөглөсөн гээд ажлаас нь халчихдаг. Их том мөнгө олж, тэгээд мэдлэг нь дутаад нуусан Их хурлын гишvvн, Их хурлын дэд даргын авсан байж болох авилгал болохоор болдоггvй юм байх даа.
http://tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=9762:2013-04-12-04-18-37&catid=91:ulstur&Itemid=751