Б.Тамир: Ээжтэйгээ хамт тайзан дээр тоглох хамгийн сайхан

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор  УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамирыг урилаа. Түүнтэй уран бүтээл, амьдралынх нь тухай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.

 

-Ярилцлагаа таны баганасны гэгээн дурсамжаас эхэлье гэж бодлоо. Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Бусадхүүхдүүдийнадил  өссөн. Эрэгтэй хүү­хэд яаж өсдөг билээ. Хааяа дэггүйтэнэ.  Үеийн­хэнтэйгэ эхөлбөмбөг ихтоглоно. Аав ээжийнхээ чихийгхалууцуулах то­хиол­дол гардаг байсан. Гэхдээ тийм ч сахилгагүй хүүхэд байгаагүй шүү. Аав ээжийнхээ үгэнд сайн ордог байсан.

-Уранбүтээлчаав, ээжийнхүүжүжигчинболохыгмөрөөдөжөссөнбиз?

-Харин ч эсрэгээрээ шүү. Багадаа урлагийн хүн болно гэж төсөөлдөггүй байлаа. Ахыгаа дуурай­гаад комьпютерийн чиглэлийн хүн болно гэж боддог байсан юм. Харин найм­дугаар ангид ороод жү­жиг­чин Стивен Сигалийн ки­ног үзсэн. Тэр үеэс  зодоо­ны урлаг суралцъя гэж шийдсэн. Бас түүн шиг жүжигчин болдогч юм билүү гэж бодож эхэлсэн.

-Түүн шиг жүжигчин болж чадах боловуу?

-Тэр мундаг  жүжигч­ний  дайнд  хүрэх  хаа ч байсан юм. Жүжигчин хүн суралцсаар байгаад л дуус­даг шүү дээ. Би ч гэсэн дөнгөж суралцаад л явж байна.

-Жүжигчин болно гэ­хэд аав ээж тань яаж хүлээж авсан бэ?

-Шууд л эсэргүүцсэн. Дэмий миний хүүөөр мэр­гэ­жил сонго, жүжигчний амьдрал хэцүү шүү дээ. Чи чадахгүй гээд л. Гэхдээ нэгэнт л хүссэн болохоор надад ухрах зам байгаагүй.

-Тэгвэл та и хзөрүүд байх нь ээ?

-Буруу зүйл хийсэн бол яалаа гэж зөрөх вэ. Алдсан  гэж  боддоггүй, өөрийнхөө хэмжээнд  уран  бүтээл  хий­гээд  л  явж  байна.

-Нэртэй уран бүтээлч­дийн хүү болохоор хүмүүс арай өөр хандана биз?

-Жирийн нэг залуу жүжигчин болоо дуран бүтээл хийхэд өөр. Харин уранбүтээлч хүний хүүхэд жүжигчин болох хэцүү шүү дээ. Хүмүүс арай өөр хандана гэдгийг надаас хариуцлага шаарддаг уу гэж асууж байна гэж ойл­голоо. Би жүжигчин болс­ноор маш том хариуцла­гын өмнө ирсэн. Ямарваа уран  бүтээл  хий­хэд  хүмүүс  С.Сарантуяа, Б.Бат-Өл­зий  хоёрын хүү юу хийж байна  гэсэн  нү­дээр  хардаг. Бас итгэдэг. Тэр итгэлийг алдахгүй, эцэг эхийнхээ нэрийг сэвтээхгүй явах нь миний үүрэг. Түүнээс биш миний аав ээж хоёр ийм хүмүүс шүү гэж нэрийг нь барьж онгирч яваагүй. Тайз өөрөө хатуу урлаг. Чадах, чадахгүй ньүзэгч­дийн нүдэн дээр ил байдаг шүү дээ.

-“Boom town” хамтла­гаа сурлагийн гараагаа эхэлсэн. Хамтлаг тарчихсан юмуу?

-Бид оюутны ангийн найзууд. Бидний зорилго  оюутан  байхдаа  хамтлаг  байгуулах  л байсан. Зо­рил­годоо  хүрч, тодорхой хэмжээгээр уран бүтээл хийсэн. Залуус биднийг үнэлсэн, урам өгсөн. Тэр үе үнэхээр сайхан санагд­даг. Гэхдээ сургуулиа төг­сөөд мэргэжлийнхээ аж­лыг хийхээр шийдэцгээ­сэн. Бүгд мэргэжилдээ хайртай, мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байсан юм.

-Драмын театрт орсон нь таны хувьд аз уу, авьяас байв уу?

-Би тийм ч амархан энэ босгоор  алхаагүй. Шал­галтыг нь өгч, унаж бүдэрч, мэдэрч, хөдөлмөр­лөж байж орсон. Драмын ур чадварын шалгалтандаа эхлээд унаж байсан. Тэр үед би өвдсөн байсан юм. Гэхдээ заавал  орно, дараа­гийн шалгалтад нь сайн бэлдэж байгаад тэнцэнэ гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Үнэнийг хэлэхэд миний дотор би энэ театрт орж чадах юм байна гэсэн бодол төрж эхэлсэн. Эцэст нь зорилгодоо хүрч чадсан.

-Ээжтэйгээхамттай­зандээргарахадямарбайсанбэ?

-Хамгийнсайханмөчтэрюмбилээ. “Оролмаа эхжүжигт ээжтэйгээ хамт тоглосон. Жүжигт ээж, хүү хоёрын зөрчлийг харуулдаг. Нэг бодлын аз завшаан, бахархал гэж боддог. Манайд ээжтэйгээ хамт тайзан дээр тоглосон жүжигчин байхгүй байх.

-Анхны дүрийг аав ээж тань хэрхэн дүгнэсэн бэ?

-Тэгтлээ зөвлөгөө өгөө­гүйээ. Тэр нь жаахан тийм байна лээ анхаараа­рай гэж  байсан. Намайг СУИС-д шалгалт өгөхөд ч тоогоогүй хүмүүс шүү дээ. Би ганцаараа шалгалтаа өгч, ганцаараал бэлтгэлээ хийсэн. Ээж нэг удаа л шүлгээ унш гээд уншуулж  үзэж  байсан.

-Охиндоо хэр зав гар­гаж байна?

-Цаг минут бүрт хамт байхыг хүсдэг. Гэхдээ тэр болгон зав  олдохгүй  юм. Харин нэг зав гаргавал гаргаса шиг гаргана шүү. Тоглоомоор нь хамт тог­лоно, хамтдаа салхилна, эрхэлнэ гээд л.

-Авьяаслаг аав, ээ­жийн охин ирээдүйд жү­жиг­чин болно гэвэл яах бол?

-Бас л хэцүү. Болгох­гүй гэж үзнэ шүү дээ. Гэх­дээ эцэст нь охиныхоо хүсэл мөрөөдлийг  хүндэт­гэх байх.

-Яагааджүжигчинболгохгүйгэж. Харинчсайханюмбишүү?

-Манайджүжигч­нээражиллаж, амьдра­хадхэцүү. Үнэлэмжбага­тай. Уранбүтээлчидмааньурлагтдэндүүхайртайболохоорлтеатраасааявжчаддаггүй. Эхнээсээлэнэурлагтзүрхсэтгэлээзо­риул­санболохоорөөрамьд­ралаарамьдарчча­дах­гүйбайхлдаа.

-Залуу хүний хувьд цалингаараа хангалттай амьдарна гэдэг хэцүү байх?

-Зарим хүмүүс цалин багатай гэж хэлэхээсээ ичдэг. Миний хувьд хэзээ ч ичиж байгаагүй. Цалин багатай нь үнэн юм чинь нуугаад яах юм бэ. Хүн бүхэн  сайхан амьдрахыг хүсдэг шүү дээ. Түүний төлөөл хөдөл­мөр­лөдөг. Манайд цалин­гаа­раа хан­галт­тай амьдрах бо­ломж байх­гүй.

Та хэр үрэл­­гэн бэ. Мөн­­гөний үнэ цэнийн тухайд?

-Үрэлгэн гэ­хэд хэцүү. Үрэхгүй байна гэхэд бас хэ­цүү. Нэ гмэдэхэд л мөнгө дуус­чих­сан бай­даг. Гэх­дээ хэ­рэг­тэй зүй­лээ ав­сан бол юунд нь харамсах вэ дээ.

-Манайхан брэнд гэж хошуу­рах болжээ?

-Брэнд хөөгөөд байвал миний теат­рын цалин хү­рэхгүй байлгүй. Биед эв­тэй­хэн, таалагдсан хувц­саа авдаг. Гэхдээ паарай­гаад явахыг хүсдэггүй. Аль болох цэвэрхэн хувцаслах юмсан гэж боддог.

-Залуус гар утсаар гангардаг болсон үе. Та ямар утас барьдаг вэ?

-Тэнд нэг шинэ заг­варын утас гарлаа, тэрийг очиж авъя гэж гүйгээд байдаггүй. Хэрэгцээгээгээ дагаад солих хэрэгтэй бол сольдог. Одоогоор “S3” утас барьж байна.

-Сүүлийн үед таны тухай, гэр бүлийн чинь талаар таагүй мэдээллүүд цацагдах боллоо?

-Худал мэдээллүүд ца­цагдсан байна лээ. Би уншсан, гэхдээ сэтгэ­лээр унаагүй. Юу ч мэдэх­гүй хүмүүс юу гэх нь хамаа­гүй шүү дээ. Хүний амьд­рал нэг хэ­вийн сайхан байдаг­гүй. Гэхдээ тэр бүхнийг давс­лаад, нэ­мээд бай­гаа хүмүүст юу гэж хэлэхээ мэдэхгүй бай­на. Намайг жүжиг­чин А.Ганчимэгтэй хол­боод биччихсэн байна лээ. Манай театрынхан ч, бид хоёр ч өөрсдөө гайхсан. Бодвол А.Ган­чимэг найз залуутай л байлгүй. Тэр хүн юу гэж бодох вэ. Ийм бо­дит биш мэдээлэл ца­ца­хаа татмаар байгаа юм. Худал мэдээ, тэнэг сэтгэг­дэл бичиж байгаа тэдгээр нөхөд нийгмээс хол, юу ч мэдэхгүй тэгсэн атлаа нэг их  худлаа мэддэг царайл­сан нөхдүүд л байдаг байх­даа хөөрхий.

Эх сурвалж: Зууны мэдээ

aracerчехол для айпад 5high quality escortsбесплатная виртуальная банковская картаотдых в маесафари кени¤ танзани¤ занзибар отзывыдоговор краткосрочного займа образец скачать бесплатносафари туры в африкупутешествие в танзанию ценымаленькая душевая комната фотожкб симптомы


Б.Тамир: Ээжтэйгээ хамт тайзан дээр тоглох хамгийн сайхан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.