ЛОНДОН. /Би-Би-Си/. Эр бэлгийн даавар буюу андроген хөхний хорт хавдар үүсгэдэг болохыг АНУ-ын эрдэмтэн судлаачид тогтоожээ.
Хөхний хорт хавдрын ихэнх тохиолдлын гадаргуугаас уг дааврын рецепторыг илрүүлсэн бөгөөд эр бэлгийн даавар нь хорт хавдрыг улам нэмэгдүүлдэг болохыг Колорадогийн их сургуулийн судлаачдын баг тогтоосон байна.
Эдгээр рецепторыг дарах эм гаргаж авбал тэр нь хорт хавдартай тэмцэх бас нэг арга зам болох юм гэж Америкийн зүрх судлалын нийгэмлэг үзэж байгаа билээ.
Тэд үүнийг туршихаар клиникийн сорилго шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Хөхний хорт хавдрын бүхий л тохиолдлын гуравны нэг гаруй нь андрогений рецептороос шалтгаалж байгаа учраас андрогений эсрэг эмчилгээ хийх хэрэгтэй гэж судлаачдын баг үзэж байна.
Түрүү булчирхайн хорт хавдарт зориулсан энэ төрлийн эмчилгээг одоогоор хэрэглэж байгаа юм.
Г.Доржханд
МОНЦАМЭ