Дээдсийн хатагтай нарын дунд брэнд өргөмжлөлөө хэдийнэ тунхаглах болсон О.Туул олны анхаарлын төвд байхыг илүүтэй хүсэмжлэх болжээ. Энэ нь үргэлж дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг порно од Парис Хилтонтой шоудсан гэх шуугианаар идэвхижсэн гэж хэлж болно. Харин дээрх мэдээлэлд итгэсэн хүн ховор ч тэрхүү үйлдлийнхээ төлөө бараг л “Монголын Парис Хилтон” гэлтэй сэтгүүлүүдийн нүүрэнд залрах болсон. Саяхан Сирид болсон тэмцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөний үеэр Э.Туул тэр газраас ердөө 10 км зайтай Йордан хотод уулзалтанд оролцжээ. Тэрээр уулзалтнаас гарч ирээд зураг авахыг хориглосон газар зургаа даруулжээ. Тухай үед Э.Туулын CNN-ний сэтгүүлч болох бага насны хүсэл нь биелэх шиг болсон гэнэ.
Н.Хувьзаяа www.secret.mn