Б.ГАНБОЛОР: Б.ДАШДОНДОГ АХТАИ ХАМТАРЧ «ОХИН» ДУУГ НЬ ЖААЗ ХЭЛБЭРЭЭР ДУУЛЛАА

“Sweetymotion” хамтлаг олны сонсох дуртай хуучны хит уран бутээлүүдийг дахин шинэчилж дуулж байгаа юм  байна. Ямар уран бүтээлийдийг шинэчилж  байгаа талаар тус хамтлагийн дуучин Б.Ганболороос асуухаар “Өглөөний мэнд”-дээ урилаа.

-Өглөөний мэнд хүргэе, Болороо. Хаагуур, юу хийж явна даа?

-Баярлалаа. Одоо гадуур л ажилтай явж байна. Өчигдөр ‘Nature sound”  студид дуугаа бичүүлэх гэж өнжсөн. Өнөөдөр харин гадуур ажлаа амжуулаад явж байна.

-”Sweetymotion”-ыхон хуучны сайхан дуунуудыг шинэчилж дуулж байгаа гэсэн. Шинэчлэх санаа хэдийд төрөв?

-Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд хамтлагийнхан маань Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ээжүүддээ зориулсан “Male stars and unplugged”  тоглолтоо хийсэн. Энэхүү тоглолтод маань гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар, Б.Дашдондог, “Инээмсэглэл” хамтлагийн Н.Ганхуяг зэрэг уран бүтээлч оролцсон юм. Уг тоглолтод бид хуучны сайхан дуунуудыг хамтарч дуулсан. Үүний дараа Н.Чинбатын маань ээж бидэнд ардын дуу болтлоо хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон 1980,1990-ээд оны хуучны сайхан дуунуудыг дахин шинэчилж дуулахгүй юм уу гэж санал болгосон юм. Энд сайхан дуунуудыг рок попынхон маань өмнө нь телевизийн “Цэнхэр дэлгэц” зэрэг шинэ жилийн нэвтрүүлэгт оролцохдоо л дуулдаг байсан шүү дээ. Тиймээс энэ дуунуудыг дахин сэргээж дуулахаар шиидсэн юм.

-Хамгийн түрүүн ямар дууг шинэчилсэн бэ?

-Гавяат жүжигчин Х.Төмөрбаатар ахтайгаа хамтарч “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дууг уржигдар “Nature sound”  студид бичүүлсэн. Удахгүй фэнүүддээ хүргэх болно.

-Дууг шинэчилнэ гэхээр найруулга дээр нь ажиллахыг хэлж байна уу?

-Дуунуудын үндсэн найруулгыг нь мэдээж  өөрчлөхгүй. Харин зарим дууг дан төгөлдөр хууртай дуулах, эсвэл поп стилийнх болгож шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Хуучны дуунуудыг сэргээж дуулах хэцүү байна уу, эсвэл харин ч амархан байгаа болов уу гэдгийг сонирхмоор санагдлаа? -Эдгээр уран бүтээлийг хүмүүс маш сайн мэддэг. Хаанаас нь ч сонссон аан энэ Б.Дашдондогийн “Охин” дуу байна гээд мэддэг. Бид нарын хувьд амаргүй байна. Дууны хэв маягийг өөрчилж байгаа учраас их ур чадвар, цаг хугацаа, хөдөлмөр шаардаж байна. Бас их сэтгэл догдолж байна. Шинэчилсэн дуунуудыг маань хүмүүс хэрхэн хүлээж авах вэ гэдгийг цаг хугацаа л харуулах байх.

-Дараагийн шинэчлэх дуу юу вэ?

-Бид тоглолтынхоо дараа гавьяат жүжигчин Б.Дашдондог ахтай хамтарч дуулсан “Охин” дуугаа шинэчлээд бичүүлчихсэн байсан юм. Үүнийг өмнө нь уран бүтээлчид янз бүрийн хэв маягаар дуулсан байдаг. Харин бидний хувьдБ Дашдондогтой ахтай хамтарч жааз стилиэр дуулсан. Найруулгыг нь Чинбаа хийсэн. Өмнө нь сонсч байгаагүй их гоё найруулгатай жааз дуу болсон. Удахгүй дүрсжүүлж үзэгчдэдээ хүргэхээр төлөвлөөд байна.

-”Sweetymotion” хамтлаг удахгүй шинэ клипээ хүргэх гэж байгаа гэсэн. Хэзээ цацах вэ?

-Бид өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын зарим хотод амарч, ажиллахыг зэрэгцүүлж байгаад ирсэн. Тэнд байхдаа “Emotion” цомогт багтсан “Наддаа эргээд ирээч” дуугаа дүрсжүүлсэн юм. Энэ сарын дундуур гэхэд клип маанъ бэлэн болно. Тэгээд л цацнадаа.

-Цаашдын төлөвлөгөө юу байна вэ. Энэ жил тоглолтоо хийх үү?

-Шинэ клипээ цацсаны дараа “Emotion” цомогт багтсан “Эхийн сэтгэл”, “Аргалд явсан ижий” зэрэг дуугаа дүрсжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн жил том хэмжээний бие даасан тоглолт, Чинбаагийн тоглолт гээд маш завгүй ажилласан. Харин энэ жилийн хувьд тоглолт хийхгүй. Харин шинэ клип, уран бүтээлүүдээ фэнүүддээ хүргэх болно.

Б.МАРАЛ-ЭРДЭНЭ

ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН ШУУДАН

aracer.mobiчехол iphone 4fantasy escorts dubaiкредитна картка дельта банк львівзаповедник килиманджарооформить кредитную карту онлайн приват банкакилиманджаро маршрут марангувосхождение на килиманджаро по маршруту мачамепл¤жный отдых в мае 2015как продвигать компанию в социальных сетяхпродвижение сайта в соц сетях


Б.ГАНБОЛОР: Б.ДАШДОНДОГ АХТАИ ХАМТАРЧ «ОХИН» ДУУГ НЬ ЖААЗ ХЭЛБЭРЭЭР ДУУЛЛАА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex