М.Батчимэг: Сэтгэлд нийцсэн алчуур таарвал авахгүй өнгөрдөггүй

Олны танил хүмүүсийн хувцас хэрэглэлийн сонголт, гоёл, бусдаас дэгжин хээнцэр харагдуулдаг чамин содон зүйлийнх нь эргэн тойронд асууж ярилцаж байх “Дэгжин” булан нээж буй юм. Энэ удаа УИХ-ын гишүүн М.Батчимэгийн дэгжин гоёл алчуур, ороолтуудад анхаарал хандууллаа.

-Таны зүүсэн алчуур, тохсон ороолт яах аргагүй хараа булаагаад байдаг юм. Эмэгтэй хүний гоёл янз янз л байдаг. Та яагаад алчуурт дуртай болсон юм?

-Би хэзээний л алчуурт дуртай. Бүр олон жилийн өмнөх зургууд дээр ч алчууртайгаа л байдаг. Ер нь алчуур их гоё шүү дээ. Цаг зав багатай хүмүүст өөрийгөө чимэглэх хялбархан арга болчихно. Би дэгжин байх гэж өөртөө айхавтар их цаг зав зараад байдаггүй болохоор аятайхан хэрнээ тохиромжтой чимэг болдог болохоор нь алчуур барьж авамтгай. Мэдээж улстөрч ч бай, биш ч бай гоё байхыг боддоггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Миний хувьд улстөрчийн зэрэгцээ хүүхдүүд маань бага байгаа болохоор цаг зав их муутай байдаг.

-Их олон алчууртай юу?

-Хэд байгааг хэлж мэдэхгүй. Нэлээд олон  тооны алчуур, ороолт байдаг. Олон жилийн өмнөх хообий болохоор алчуур нь илүү.

-Алчуураар гоёно гэдэг нь зүгээр нэг гарт таарснаа аваад зүүхийг хэлэхгүй  байх. Тухайлбал чуулганы нээлтийн өдөр ямар алчуураар гоёсон бэ?

-Өмсч байгаа хувцсандаа тохируулна. Би ямар олон өнгийн хувцас өмсөх биш дээ. Даруухан өнгийн хувцас сонгодог. Тийм болохоор хувцасныхаа өнгийг тодруулсан, зохицсон өнгийн алчуурууд гарын дор ойрхон байдаг. Хүний амьдралд баяр баясгалантай, зовлон жаргалтай янз бүрийн зүйл тохиолдоно. Тэр болгонд тохируулж алчуураа зүүж таарна. Баяр ёслолын үеэр тод өнгийн алчуур зүүхийг боддог. Чуулганы нээлт гэдэг баяр ёслолд хамаарна.

-Брэнд алчуур худалдаж авна биз?

-Би нэг их айхтар брэнд хөөгөөд байдаггүй. Нөхрийн маань бэлэглэсэн эсвэл найз нөхдийн дурсгасан брэнд алчуурууд байдаг. Түүнээс биш өөрөө зорилготойгоор брэнд хөөцөлдөөд явдаггүй. Хамгийн гол нь материал сайтай, өнгө донж нь өөрт таалагдсан байвал зүгээр байдаг. Сэтгэлд нийцсэн алчуур тааралдвал авахгүй өнгөрдөггүй.

-Хамгийн зүүх дуртай алчуураа онцлооч гэвэл алийг хэлэх вэ?

-Манай намын далбаатай төстэй, улаан, цэнхэр өнгийн оруулгатай алчууртаа би их дуртай. Юм л бол зүүх гээд байдаг юм. Хүн ер нь тийм болчихдог юм билээ.

 

Эх сурвалж: Өдрийн шуудан

 

 раскруткааквалоо ценыfemale escort servicesприват банк оформить кредиткуотдых в мае 2015деньги в долг барнаулоформить кредитную карту спб по паспортупрививки дл¤ поездки в танзаниюоформить виртуальную кредитную карту онлайнполотенцесушитель электрический спблечение токсоплазмоза у детей


М.Батчимэг: Сэтгэлд нийцсэн алчуур таарвал авахгүй өнгөрдөггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.