Дуучин Рианна өнгөрөгч Бямба гаригаас эхлэн Хавайн арал дээр найз нарынхаа хамт амарч байгаа билээ. Гэсэн ч тэрээр амралтынхаа хажуугаар дасгалаа хийхээ огт мартаагүй гэдгийг түүний твиттертээ тавьсан шинэхэн зурагнуудаас харж болно. Халуухан усны хувцастай дуучин бүсгүй аварга загаснуудын хамт сэлж, сурфингээр зугаацан, наранд биеэ шарж ихэд зугаатай амарч байгаа бололтой. Хамгийн сүүлд хэвлэл мэдээллээр түүнийг хуучин найз залуу Крис Браунтай нууцаар дахин уулзах болсныг мэдээлэх болсон. Рианна халуухан усны хувцастайгаа дасгал хийж буй зураг болон Хавайн амралтынхаа сонин хачинг харуулсан хэд хэдэн гэрэл зургийг твиттертээ байрлуулсан байна.







