Холливудын жүжигчин Леонардо Ди Капригийн экс найз бүсгүйг топ-модель Эрин Хитертон гэдэг. Тэд жил гаруй үерхсэн ч тэдний хэн хэн нь ажил ихтэй, тун завгүй, Ди Каприо кино зурганд, Эрин “Victoria”s Secret” компанитай байгуулсан гэрээний дагуу рекламны зураг авалт, загварын шоу гээд завгүй байгаагаас бие биедээ цаг заваа зориулж чадахгүйгээсээ болж салсан билээ.
Дашрамд сонирхуулахад Леонардо Ди Капри нилээд хөнгөмсөг, олон эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж байсан. Нэрт жүжигчин Э.Хитертоноос гадна загвар өмсөгч Хелен Кристенсен, топ модель Жизель Бюндхен, үзэсгэлэнт бүсгүй Бар Рафаэль, Орос Анна Вьялицына нартай хайр сэтгэлийн холбоотой байсан.
Дандаа модель бүсгүйчүүдтэй амрагийн харилцаа үүсгэдэг алдарт жүжигчин маань энэ удаад мэргэжил нэгт, “Уолл Стритийн чононууд” кинонд хамтран тоглосон Австралийн жүжигчин Маргот Робби хэмээх бүсгүйтэй үерхэж байгаа билээ. Ингээд эрхэм уншигч та бүхэндээ топ модель Эрин Хитертоны үзэсгэлэнт зургуудаас толилуулж байна.
Ж.Цацрал
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN