Гудамжинд англи хэл суръя

Дэлхий нийтэд өнөөдөр “даяаршил” гэх үг чимэг болж байна.

Ингэхдээ хэл, өмсөх хувцас, идэх хоол нь адилхан болж, бүр сүүлдээ нэг заншлаар хуримлаж байна. Энэ бүгд үнэндээ барууны гэх өнөөх америк, англичуудын нөлөө юм.

Даяаршилтай хамт алхаж, англи хэл сурах гэж буй монгол хүмүүн танд зөвлөх нэг сайхан санал байна. Ер нь 200, 300 мянган төгрөг зарлагадаж бас ажил, алтан цагаа үрж байхын оронд хаанаас ч, хэзээ ч энэ хэлийг даруйхан сурах боломж байгаа гэдгийг хэлмээр санагдлаа.

Тодруулбал наанадаж их хотын гудамж, бидний суудаг автобус, унадаг машин, ажил, хичээлийн байр, албан газрууд гээд хаана л хавтгай хана байна тэнд англи үг хадаастай.

Өөрөөр хэлбэл үг тогтоох хамгийн зардалгүй толь бичиг чинь таны өмнө бэлхэн байна. Ийм хямдхан, нүдний өмнө байгаа “бэлэн хоол”-ыг харж чадахгүй нэг сард арай хийн олдог 500 мянган төгрөгийнхөө талыг дэмий зүйлд үрдэг монголчууд үнэхээр “ёо ёо”-той юм аа.

Ядаж байхад баахан мөнгө бариад очсон өнөөх сургалтын төв нь болсон болоогүй хичээл зааж “халтуурддаг”. Нөгөөтэйгүүр ганцхан сарын дотор таныг англи хэлээр янзын сайхан яриулдаг болгоод өгнө энэ тэр гэж хэвлэлээр сурталчилна. Түүнд нь хууртсан “маанаг”-ууд ажил, хичээлээсээ чөлөө авч нэг сарыг юу ч сурахгүй шахам өнгөрөөнө.

Энэ бол хөдлөшгүй үнэн. Ганцхан сарын дотор гадаад хэл эзэмшдэг хүн гэж ер нь хаана байна. Хүн болсон насандаа би лав дуулаагүй. Тэгж худал зүйлд хууртсанаас саяын дээр гадаа гудамжнаас үг цээжилбэл хамгийн үр дүн дүнтэй болох буй за. Товчхон хэлэхэд та шоудаж, ажлаа хийж, болзож явсан ч үгээ цээжлээд л байна. Бас сохор зоос ч төлөхгүй.

Гэхдээ нэг асуудал байна аа. Нийслэлийн захирагч замын тэмдэг, тэмдэглэл халхалж байна гээд англи үгтэй самбаруудыг минь буулгаад байгаа нь жаахан тиймэрхүү. Түүнчлэн төрийн хэлний зөвлөлийн эрдэмтэн, багш нар минь гудамжнаас, гадаад хэл сурах боломжийг илүү олгох бодлогыг барьж ажиллаарай.

Л.Баатархүү

раскруткааквалооyoung asian escorts dubaiкак взять кредит на qiwi кошелькевосхождение на килиманджаро uaденьги в долг без мошенничествафизическа¤ подготовка перед восхождениемподъем килиманджаро отзывывзять кредит в барнауле онлайнпомощь в продвижении брендачастные клиники харьков


Гудамжинд англи хэл суръя
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.