Америкийн Даллас Вин гэгч энэ залуу нь нүүрний арьсыг бүхлээр нь амжилттай шилжүүлэн суулгасан дэлхийн анхны хүн болсон азтай эр. цахилгааны аймшигтай ослын улмаас нүүр гэх юмгүй болсон ч эмч нарын ачаар ахин царайтай болсон түүнийг азтай гэхээс өөр яалтай. Бас ч гэж эрийн хуйх юм гэсэндээ амжилттай хагалгаанаас хоёр жилийн дараа эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсан Жэйми Нэш гэдэг бүсгүйтэй хуримлажээ.
Нэш бүсгүй нь биеийн 70 хувийн түлэгдэлттэйгээр эмнэлэгт хэвтэж байсан юм байна. Тэгэхээр эмнэлгээс гараад нөхөр гарах талаар шууд мартаж болох байсан ч хуримлаж байгаа болохоор бас л азтай. Товчхондоо нэг нэгнийхээ зовлонг ойлгодог хүмүүсийн алсын хараатай ерөөл өргөж амьдрахад нэн зөв, хурим болсон нь энэ.