Жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг ойрын үед фэйсбүүкчидтэй хэрэлдэн, ихэд бухимдалтай байгаа бололтой. Фэйсбүүк хуудастаа “Гэнэтийн бэлэг” романтик жүжгийнхээ үеэр авахуулсан цээж нүцгэн зургаа тавьсан нь олон хүний дургүйцлыг хүргэжээ.
Түүний зурган доор “намайг хараарай гэсэн шиг хагас нүцгэн зургаа хийлээ” гэх зэргээр бичсэнд жүжигчин бүсгүй маань ихэд бухимдан, “Хүүе, яагаад ийм байдаг юм бэ хүмүүс. Би ямар нүцгэн шалдан зургаа тавьсан биш дээ. Тэгээд ч өөрийнхөө эзэмшлийн фэйсбүүк дээр өөрийнхөө ямар зургийг тавих нь миний эрх” хэмээн бичжээ.
Мөн гадаад хүүхэн байсан бол манайхан яаж шагшин магтаж, дуу алдацгааж байгаа бол хэмээн гомдлын үгтэй пост ч үлдээсэн байв.
“Бурхан надаас юу хүсэх вэ гэж асуувал “Гэнэтийн бэлэг” жүжгийг үзээгүй олон мянган хүмүүс ирж үзээсэй гэж хүснэ” хэмээн ихэд урамтай байсан жүжигчин П.Шүүдэрцэцэг энэхүү зурагнаасаа болж нэлээд хэл аманд өртлөө.
М.Кэйт
Эх сурвалж: www.mminfo.mn