Фейсбүүкээр олны хүртээл болгохоор арган дээр хөлөө тавин, гуя хасаа гаргасан зураг оруулжээ. Юуны чинь хүмүүст таалагдах эсрэгээрээ хүмүүсийг бухимдуулав. Энэ зургийг авсан, авхуулсан аль аль нь уурган дээгүүр алхдаггүй, босгон дээр гишгэдэггүй гэх монгол ёсоо мэддэгүй мангар гарууд байсан бололтой.
Эл зурганд цахим ертөнцийнхөн маш шүүмжлэлтэй хандав. “Өвөг дээдсээс минь уламжлагдан ирсэн нүүдэлчин монгол соёл , ёс заншил минь одоо цагт ийм хямдхан болсон гэж үү. Монгол үндэсний дээлээ орчин үеийн хэв маяг загварт тааруулан гуя хас гарсан дээл хийлгүүлэн өмсөх нь яах вэ. Бага байхад эмээ минь аргаа үүрэн, савраа барин аргал хомоолоо түүдэг байсан сан… Бүхий л ээжүүд, эмээ нар минь ялгалгүй үгүй адилхан гэдэгт итгэлтэй байна. Гэтэл энэ бүсгүй өндөр өсгийтэй гутлаараа дайснаа ялсан баатар мэт араг дэвслэн бахархалтай нь аргагүй зогсч байх юм. Энэ бол эмгэнэл шүү. Надад бол сайхан санагдахгүй л байна, их бахархалтай нь аргагүй зогсчээ, эмгэнэлтэй юм аа” гэх зэргээр харамслаа илэрхийлжээ. Тэрээр хүмүүс уг зургийг дор нь фотошопдоод өөрийг нь ингээд элэглээд амжжээ.
Ж.Цацрал
Эх сурвалж: www.bolod.mn