Төмс ходоодонд хамгийн сайн нь

Мэргэжлийн сайн тогооч төмсөөр 999 төрлийн хоол хийж чаддаг гэнэ. Өмнөд африкаас гаралтай энэ ногоонд С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулагдаж байдаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөө үзүүлдэг. Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75% -ийг авна.

Жирийн нэг төмс ходоод гэдэсний хамгийн сайн эм

Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд С аминдэм 25 мг% байдаг бол өвлийн төмс, эмвэл 2 сар хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12мг% хүртэл буурсан байдаг аж. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд баталж байна. Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулах нөлөөтэй калийг хамгийн ихээр агуулдаг. Үүнээс гадна ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед түүхий төмсний шүүс хамгийн сайн эм болдог. Төмсний шүүс C амин дэмээр баялаг тул ходоодны хүчлийг хэвийн болгож, гэдэсний үйл ажиллагааг зохицуулан, өвдөлтийг намдаадаг аж. Сонирхуулж хэлэхэд ач тустай энэхүү ногоог XVI зууны үед Европын зарим улсуудад зөвхөн чимэглэлийн зориулалтаар ашигладаг байсан гэнэ. Бүр XVII зуунд Ирландчууд төмсийг хүнсэндээ анх хэрэглэж, олон орны “нүдийг нээж” өгчээ.
Цусны даралт ихэсхэд өдөрт гурван удаа бага хэмжээгээр түүхий төмс ид. Үүнээс гадна төмсийг хальстай нь жигнэж идэх, түүхийгээр нь машиндаж шүүсийг уухад даралт буурдаг байна.

Шарсан төмсний хортой чанар

Шарсан төмсөнд 6-8 грамм трансжир агуулагдаж байх ёстой гэнэ. Трансжир нь биед шингэдэггүй натурал биш тосны хүчлийг агуулдаг. Энэ нь зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг, холестерины түвшинг ихэсгэдэг байна.

Судалгааны дүнд трансжир нь

Хөхүүл эхийн сүүний чанарыг бууруулдаг.
Сүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг
Хүүхэд бага жинтэй төрдөг
Диабет өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг
Дархлааг бууруулдаг
Эр гормоны ялгаруулалтыг бууруулдаг
Зарим нэг ферментүүдийн үйл ажиллагааг бууруулдаг байна


Манай сайт таалагдаж байвал Like дарна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.